Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Эхлэл
Холбооны тухай
Үйл явдал
Үзэл бодол
Хууль зүйн мэдээ
Хороод
Чиг үүргийн хороо
Сайн дурын хороо
Менторшип
Комплаенс
Хуульч нэвтрэх
Монголын
хуульчдын холбоо
Эхлэл
Холбооны тухай
Үйл явдал
Үзэл бодол
Хууль зүйн мэдээ
Менторшип
Торгуулиа төлөөгүй нь эрх хасах үндэслэл болох уу?
ts.dolgorsuren
Хуульч
2025-02-06
Хуваалцах
Жиргэх
2025 он гарсаар торгох шийтгэлийг төлөөгүй жолооч нарын эрхийг хасч эхэлсэн бөгөөд дүүргүүдийн замын цагдаагийн хэлтсийн үүдэнд эрхээ хасуулахаар зогсох жолооч нараар дүүрээд байна. Жолооч нарын эрхийг Зөрчлийн тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хасаж байна. Зөрчлийн тухай хууль нь аливаа нэг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх зорилготой. Гэтэл торгох шийтгэлийг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн зорилго, үзэл баримталд нийцээгүй гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга, эсхүл ноцтой зөрчсөн, эсхүл тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчилд нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна” гэж заасан байдаг. Тэгвэл зөрчилд нь оногдуулсан шийтгэлийн биелүүлэхээс санаатай зайлсхийсэн гэж хэзээ, ямар үйлдлийг гаргасан байхыг хэлэх, ийнхүү зайлсхийсэн болохыг нь хэрхэн тогтоох вэ? гэдэг асуулт гарч ирж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12-д эрх бүхий албан тушаалтан нь зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд шийтгэл оногдуулсан шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, зөрчлийн үр дагаврыг арилгахтай холбоотой зардлыг нөхөн төлөөгүй бол албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргана гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Энэ зохицуулалтаас харахад жолооч торгуулаа төлөөгүй бол эрх бүхий албан тушаалтан тухайн торгуулийг төлүүлэхээр шүүхэд хандах үүрэг үүсч байна. Шүүх тухайн шийтгэлийг албан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн тохиолдолд шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, улмаар төрөөс албадлагаа хэрэгжүүлэх үе шат эхэлж байна. Энэ үед жолооч торгох шийтгэлээ биелүүлэхээс зайлсхийж, хөрөнгө орлогоо нуух, бусдад шилжүүлэх, дүр үзүүлэн төлөх зэрэг үйлдлүүд гаргавал, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс зайлсхийвэл энэ үед шийтгэлийг биелүүлэхээс зайлсхийсэн нөхцөл байдал үүснэ. Албадан гүйцэтгүүлэхтэй холбоотой гүйцэтгэх хуудас гараагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй байхад ийнхүү шийтгэлийг биелүүлэхээс санаатай зайлсхийсэн гэх нөхцөл байдлыг тогтоох ямар ч боломжгүй. Иймээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өмнөх шийтгэлийг биелүүлээгүй байна хэмээн эрх хасах шийтгэлийг оногдуулж байгааг хууль зүйн үндэслэлгүйгээр эрх хасаж байна, буруу гэж хуульчийн хувьд дүгнэж байна.
Хуваалцах
Жиргэх
Холбоотой мэдээлэл
Торгуулиа төлөөгүй нь эрх хасах үндэслэл болох уу?
СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРЛЫГ "БАРАГДУУЛДАГ" БОЛНО
“ҮНДСЭН ХУУЛИНД УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР ДУР ЗОРГООРОО НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААД БАЙЖ БОЛОХГҮЙ"
Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл"-ийн хэлэлцүүлэг боллоо
0 Сэтгэгдэл
Илгээх
Шинэ мэдээ
ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
22 мин
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ‚ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
21 цаг 3 мин
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
Уржигдар 10 цаг 23 мин
МЭДЭЭЛЭЛ
Уржигдар 09 цаг 56 мин
МЭНДЧИЛГЭЭ
Уржигдар 09 цаг 42 мин
МЭНДЧИЛГЭЭ
2025-02-28 14:29
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2025-02-28 13:25
“ГАЗРЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-02-26 18:41
“ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ФОРУМ-2025” БОЛЛОО
2025-02-24 16:43
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-02-18 11:42
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-02-17 19:27
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-02-13 16:14
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-02-12 11:22
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-02-11 13:25
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ А3 СЕРТИФИКАТТАЙ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-02-11 13:02
СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-02-11 11:05
"ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ФОРУМ-2025" БОЛНО
2025-02-11 10:26
Торгуулиа төлөөгүй нь эрх хасах үндэслэл болох уу?
2025-02-06 22:30
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ХУУЛЬЧ ПРОФЕССОРЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-02-04 13:51
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-02-04 13:10

ШИНЭ МЭДЭЭ

×