Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“ҮНДСЭН ХУУЛИНД УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР ДУР ЗОРГООРОО НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААД БАЙЖ БОЛОХГҮЙ"
-Та хуульчийн хувьд энэ удаагийн ҮХНӨ-д ямар байр суурьтай байгаа вэ? -Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 54 тоот тогтоол гаргаж, Засгийн газраас ҮХНӨ-ийн төсөл боловсруулан санал асуулга явуулж байгаа хэдий ч төсөлд анхаарах хэд, хэдэн ноцтой асуудлууд байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын боловсруулсан ҮХНӨ-ийн төсөлд “66.1.Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана” гэж өөрчлөлт оруулж байгаагаа хууль санаачлагч тайлбарлахдаа, “Монгол Улсад иргэний үндсэн эрхийг зөрчсөн тохиолдлуудад шийдвэрлэгдэх боломжгүй байна. Иймд шүүхэд хандсан, эсхүл хуулийн бусад аргыг хэрэглэсэн ч үндсэн эрх нь сэргээгдээгүй гэж үзсэн бол иргэн Цэцэд өргөдөл гаргах зохицуулалт байхгүй байгаа тул уг асуудлыг тодорхой болгох зорилгоор уг өөрчлөлтийг оруулсан” гэдэг. Энэ нь нэг талаараа иргэд өөрийн үндсэн хуулиар бататгасан хувийн эрх, эрх чөлөө, улс төр, нийгэм, эдийн засгийн эрх нь зөрчигдсөн гэж үзвэл цэцэд хандаж Цэц тухайн үндсэн эрхийн зөрчлийг Үндсэн хууль хэрэглэж шийдвэрлэх боломжийг нээж өгч байгаа мэт харагдавч нөгөө талаараа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа үндсэн хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан бусад хууль, тогтоомжуудтай зөрчилдөнө. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх атал үндсэн эрх зөрчигдсөн гэдэг байдлаар дахиад маргаан хянан шийдвэрлэддэгүй, Үндсэн хуулийг хамгаалах үүрэгтэй байгууллагыг хуулиас гадуурх шүүх болгох эрсдэлтэй. Мөн ҮХНӨ-ийн төсөл дээр Цэцтэй холбоотой нэг сонирхол татлсан зохицуулалт байгаа бөгөөд тэр нь “66.2.Үндсэн хуулийн цэц нь Улсын Их Хурал, түүний нийт гишүүний аравны нэгээс доошгүй гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна” гэж, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зохицуулалт нь 66.1-д “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагууөөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ”, 66.2-д “Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна” гэж өөрөөр хэлбэл иргэдийн өргөдөл мэдээллийн дагуу гэдэг нь байхгүй болж байна. Ингэснээр иргэн өөрийн үндсэн эрх нь зөрчигдсөн гэж үзвэл Цэцэд хандах боловч харин өөрт хамааралгүй нийтийн эрх ашгийн төлөө ҮХЦ-ийн хянадаг албан тушаалтан байгууллагын шийдвэрт гомдол мэдээлэл гаргах эрхгүй болж байгаа юм. Төрийн шийдвэр гаргах эрх мэдэлд иргэдийн үндсэн хуулийн хяналт байхгүй болж байна гэж ойлгож болно. Бас нэг зүйл хэлэхэд одоо мөрдөгдөж байгаа үндсэн хуулийн 191-дэх заалтанд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан харин өнөөдөр санал авч буй ҮХНӨ-ийн төсөл дээр “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван ес1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн заалт явж байгаа. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 3.3-д “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно.” гэсэн хуулийн зохицуулалт зөрчигдөж байна. -2022 онд Үндсэн хуулийн цэцэд иргэн Т.Доржханд, Д.Үүрцайх нар хандаад ҮХЦ-ээс сонгуулийн тогтолцоог өөрчилж болно гээд шийдвэрлэлээ. Үүний дагуу ҮХНӨ-ийн төсөл дээр ч гэсэн сонгуулийн тогтолцоог өөрчлөх, 152 гишүүнтэй болох талаар яригдаж байна. Энэ тухайд байр сууриа илэрхийлээч? -Иргэн Т.Доржханд, Д.Үүрцайх нар ҮХЦ-д мэдээлэл гаргаж 2022-06-24 нд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар авч хэлэлцэн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаарх зохицуулалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянан шийдвэрлэсэн тухай” 01 дугаартай тогтоол гарсан. Тухайн асуудлаар өмнө Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлт, 03 дугаар тогтоол, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар дүгнэлт зэрэг эсрэг тэсрэг харилцан зөрчилтэй шийдвэр тус тус гарч хүчин төгөлдөр болсон байсан. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтээрээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтын холбогдох хэсгийн зохицуулалт нь Үндсэн хуулийг иргэний сонгох эрхийг зөрчсөн гэж үзсэн. Үүний дагуу 2012 оны сонгуулийг мажоритар болон пропорциональ буюу хувь тэнцүүлэх тогтолцоог хослуулан хосолмол тогтолцоогоор явуулж, Улсын Их Хурлын 76 гишүүний 48-ыг нь мажоритар тогтолцоогоор буюу олон мандаттай томсгосон тойргоос, үлдсэн 28-ыг нь нам, эвслийн төлөө санал өгч пропорционалиар сонгосон. Харин 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар дүгнэлтээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүнийг шууд сонгох зарчим нь Улсын Их Хурлын гишүүнийг ямар нэг байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр дамжуулан дам сонгохгүйгээр, сонгогч саналаа аливаа этгээдээр төлөөлүүлэхгүйгээр өөрөө биечлэн, шууд гарган сонгохыг ойлгоно. Иймээс Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдээс Улсын Их Хурлын гишүүнийг шууд сонгох эрхэд хязгаарлалт хийх боломжгүй байна. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад "хувь тэнцүүлсэн /пропорциональ/", 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно" гэж заасны "... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ..." гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... шууд ... сонгоно", Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно." гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзсэн. Цэцийн дээрх дүгнэлтийн дагуу 2016 оны УИХ-ын сонгууль 76 суудал бүхийн нэг танхимт парламент болох Монгол Улсын Их Хурлын сонгууль нь 76 жижиг тойрог бүхий мажоритар системээр зохион байгуулагдсан. Харин иргэн Т.Доржханд, Д.Үүрцайх нарын мэдээллийн дагуу ҮХЦэцээс дээрх өмнө гарсан хүчин төгөлдөр эсрэг тэсрэг тогтоолуудаа хүчингүй болгож, Үндсэн хуульд 2019 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр Улсын Их Хурлын сонгуулийн журмыг тодорхойлох, түүний хувилбарыг сонгон хуульчлах эрх нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал байна гэж үзсэн. Энэ өөрчлөлтийн дагуу УИХ –ын захиалгаар ЗГ санаачлан ҮХНӨ, түүнд сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг хөндөн оруулж ирж байна. -Өнгөрсөн хугацаанд болсон үйл баримтаас харахад сонгуулийн жил болгон л сонгуулийн тогтолцоотой холбоотой эсрэг тэсрэг дүгнэлт гаргаж байгаа нь ҮХ-ийн манаач ҮХЦ нь өөрөө ажлаа хийж байна уу? Эсвэл улс төрийн захиалгаар ажиллаад байна уу? гэх хардлагыг төрүүлж байна. -Одоо харин 152 гишүүний хувьд бол Монгол Улсын хүн ам хоёр сая гаруй байхад 76 гишүүнтэй байсан. Одоо 3.4 сая болчихсон болохоор гишүүдийн тоог нэмье гэсэн саналууд явж байх шиг байна. Ер нь бол Сонгуулийн тогтолцооны төгс хувилбар гэж байхгүй бөгөөд тухайн улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, сонгогчийн тоо, газар нутгийн хэмжээ, байршил гэх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан улс орон бүр өөрийн орны онцлогт нийцсэн сонгуулийн тогтолцоог хэрэглэж, шаардлагатай. Сонгуулийн мажоритар болон пропорциональ тогтолцоо нь өөрийн давуу болон сул талуудтай бөгөөд дэлхийн улс орнууд сонгуулийн тогтолцооны давуу талыг аль болох хадгалж авч үлдсэн, сул талыг багасгасан боломжит хувилбараар сонгуулиа зохион байгуулахыг эрмэлзэж байна. Бид ч гэсэн олон талаас нь харж үзэх хэрэгтэй болохоос тоонд асуудал байна гэж ойлгож болохгүй. -Таны хувьд УИХ-ийн гишүүдийн тоог нэмэхгүйгээр засах боломжийг харж байна гэсэн үг үү? -Гишүүдийн тоог нэмэх нэг шалтгаан нь УИХ сонгодог парламент болж чадахгүй байна. Нэг гишүүн 3-4 байнгын хороонд ажилладаг, эрх мэдэл хэт төвлөрсөн гэдэг. Гэтэл өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бид давхар дээлийг сэргээж Засгийн газрын гишүүний эрх мэдлийг өсгөсөн боловч энэ нь эргээд УИХ, Засгийн газарт хяналт тавьж чадахааргүй болгож өнөөдрийн хүндрэл бэрхшээлийг бий болгосон. Тухайлбал, Засгийн газрын 20 гишүүн давхар дээлтэй, УИХ-ын 3/1-ийг шахуу дангаар эзэлж байгаа нөхцөлд УИХ-аас Засгийн газрыг унагах, хяналт тавихад хэцүү. Харин эсрэгээрээ давхар дээлийг хориглож, Засгийн газар нь гаднаас мэргэжлийн хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлээд УИХ-ийн 76 гишүүн нь яг хууль тогтоогчынхоо ажлыг хийгээд явахад ямар ч асуудал байхгүй илүү мэргэжлийн, хяналт сайтай ажиллах боломжтой гэтэл 20 гишүүн нь засгийн газрын ажил хийгээд яваад байхаар үлдсэн гишүүдэд байнгын хороодоос авахуулаад ачаалал үүсэх нь тодорхой. Тэрнээс Үндсэн хуулиндаа болохгүй байна гэдэг шалтгаан төдий зүйлээр ойр ойрхон улс төрийн зорилгоор гар хүрээд байх нь эргээд тусах үр дагавар нь нөхөж барашгүй юм.
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
Өчигдөр 10 цаг 39 мин
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
Уржигдар 10 цаг 49 мин
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 09 цаг 55 мин
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24