Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль

Хууль, эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлтийн талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх үндсэн зорилгын хүрээнд Монголын Хуульчдын холбоо нь онцлох хуулийн төсөл, шинээр батлагдсан болон шинэчлэгдэн, өөрчлөгдсөн хууль тогтоомжуудыг танилцуулж байгаа билээ. Энэ удаа Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг танилцуулж байна. 

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн,  баталжээ.

Хуулийн зорилт нь “уул уурхайн бүтээгдэхүүний биржийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоож, биржийн арилжааг зохион байгуулах, хяналт тавих, биржийн арилжаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлох, эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах”-д орших бөгөөд дараах агуулга бүхий зохицуулалтууд тусгагдсан байна: 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний бирж нь төрийн өмчит хуулийн этгээд байх, удирдлага зохион байгуулалтын хувьд хувьцаа эзэмшшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн бүтэцтэй байх;
  • Бирж нь арилжааг зохионг байгуулах, арилжааны гэрээ, хэлцлийг бүртгэх, биржээр арилжаалах бүтээгдэхүүний ангилал, төрөл, тоо хэмжээ, чанарын хяналтыг зохион байгуулах зэрэг 15 чиг үүргийг хэрэгжүүлэх;
  • Биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангиллыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосны дагуу Засгийн газар батлах;
  • Засгийн газраас тогтоож, баталсан Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулах уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжих;
  • Спот гэрээгээр арилжаалах бүтээгдэхүүн нь биржийн итгэмжлэгдсэн терминалд байршиж, бүртгэгдсэн байх;
  • Арилжааны гэрээний үүрэг хариуцлагыг тухайн арилжаанд зуучилсан брокер хариуцах;
  • Биржийн үйл ажиллагаа болон арилжааны явцад тавих хяналт нь Хорооны хяналт, дотоод хяналт болон хөндлөнгийн санхүүгийн хяналт гэсэн хэлбэртэй байх;
  • Бирж нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд биржийн арилжаанд оролцогч хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дэргэдэх маргаан таслах зөвлөлтэй байх бөгөөд маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг биржийн төлөөлөн удирдах зөвлөл батлах г.м.

Тус хуулийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөнө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
11 цаг 44 мин
ХУУЛЬЧИД ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗЛАА
15 цаг 49 мин
МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГТ АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Уржигдар 16 цаг 20 мин
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЛОО
Уржигдар 15 цаг 41 мин
ХҮҮХДИЙН ЭСРЭГ ҮЙЛДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
Уржигдар 14 цаг 31 мин
2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ТООН МЭДЭЭЛЭЛ2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ТООН МЭДЭЭЛЭЛ
Уржигдар 14 цаг 19 мин
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
Уржигдар 11 цаг 44 мин
“ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХАД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ АШИГЛАХ НЬ” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-03-28 17:22
ХУУЛЬЧИЙН КАРЬЕР, ХӨГЖЛИЙН ТУСГАЙ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-03-27 16:10
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-03-27 15:51
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-03-27 10:39
“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХУУЛИЙН ТАЙЛБАР” НОМ ШИНЭЧЛЭГДЛЭЭ
2025-03-27 10:06
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-03-26 14:41
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-03-26 11:57
ХУУЛЬЧИЙН КАРЬЕР, ХӨГЖЛИЙН ТУСГАЙ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
2025-03-24 14:08
INTERNATIONAL LAW AND MOOT COMPETITIONS FOR LAW STUDENTS AND LAW SCHOOLS: DEVELOPING PROFESSIONAL SKILLS AND UNLOCKING YOUR GLOBAL CAREER
2025-03-24 13:15
ЯРИЛЦЛАГА-ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-03-24 13:04
ЯПОНЫ ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025-03-21 16:18
СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-03-20 10:06