Гудамжны хууль
“Глоб Интернэшнл” төвийн хуульч, өмгөөлөгч Б.Пүрэвсүрэнгийн “Гудамжны хууль” ном хэвлэгдэн гарлаа.
Тэрбээр хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр түүчээлэн ажилладгаас гадна “Глоб Интернэшнл төв”-д хандсан хүн бүрт үнэ төлбөргүй эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж ирсэн.
Тухайлбал, "Энхсаран" сувилалд тусгаарлагдаж байсан иргэн Д.Мөнхбатыг Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтаар буруутгаж, торгууль оногдуулсан хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар, шүүх хуралдаж тухайн торгуулийг хүчингүй болгосон юм.
“Гудамжны хууль” бүтээл нь сэтгүүл зүйн арга хэлбэрийг ашиглан хуулийг энгийн ойлгомжтойгоор иргэдэд таниулахад хувь нэмэр оруулж чадаж байвал зорилго оршино зохиогчийн зүгээс хэлж байв. Түүний ном нь “Аз Хур”, “Интерном” Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.
Сонирхуулахад, Хуульч, өмгөөлөгч Б.Пүрэвсүрэнгийн номын тухай хэл шинжлэл, сэтгүүл зүй, хууль зүйн эрдэмтэд өндрөөр үнэлсэн. Тэдэн дотроос Нидерландын Вант улсын Гааг хот дахь Олон улсын Эрүүгийн шүүхийн ахлах өмгөөлөгч Н.Орчлон ““Гудамжны хууль” ном бидний өдөр тутам тулгардаг эрх зүйн асуудлыг энгийн бөгөөд сонирхолтойгоор тайлбарлаж өгсөн байна” хэмээн дүгнэжээ.
Худалдаж байгаа дэлгүүр: