Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль

Хууль, эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлтийн талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх үндсэн зорилгын хүрээнд Монголын Хуульчдын холбоо нь онцлох хуулийн төсөл, шинээр батлагдсан болон шинэчлэгдэн, өөрчлөгдсөн хууль тогтоомжуудыг танилцуулж байгаа билээ. Энэ удаа Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг танилцуулж байна. 

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай анхдагч хуулийн төслийг Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, баталжээ.

Тус хууль нь 9 бүлэг, 60 зүйлтэй, төр, хувийн хэвшлийн түншлэлийг нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт хэрэгжүүлэх үндсэн зорилтын хүрээнд батлагдсан байх бөгөөд дараах агуулга бүхий зохицуулалтууд тусгагдсан байна:

  • Нийтийн зориулалттай дэд бүтэц гэж нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын доор, дээр байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийг ойлгох;
  • Төрийн үйлчилгээ гэдэгт иргэдийн ая тухтай амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор дэд бүтэц, эрчим хүч, зам, тээвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл болон холбогдох бусад салбарт төрөөс иргэдэд тэгш, чанартай, үр ашигтай, хууль тогтоомж, стандартын дагуу үзүүлж байгаа олон нийтэд зориулсан үйлчилгээг ойлгох;
  • Төр, хувийн хэвшлийн түншлэл нь батлан хамгаалах, банк, санхүүгийн зах зээлийн бүх төрлийн үйлчилгээ, уул уурхайн салбарын дэд бүтцээр дамжуулан олон нийтэд үйлчилгээ үзүүлэхээс бусад ашиг олох зорилготой ашигт малтмал эрэх, хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаанд хамаарахгүй байх;
  • Түншлэлийг хэрэгжүүлэх нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбар, чиглэлийг Засгийн газар батлах;
  • Түншлэлийн гэрээтэй байх, тухайлбал хуульд “зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх”, “барих, ашиглах, шилжүүлэх”, “барих, түрээслэх, ашиглах, шилжүүлэх” зэрэг нийт 9 төрлийн гэрээг нэр зааж хуульчилсан бөгөөд мөн бүрэн шинжилгээгээр тодорхойлсон бусад төрлүүд байж болох; 
  • Түншлэлийн санхүүжилт нь нэгдүгээрт түншлэлийн төслийн зардлыг хэрэглэгчийн төлбөр, хураамж болон төслийн орлогоор санхүүжүүлэх, хоёрдугаарт түншлэлийн төслийн зардлыг түншлэлийн гэрээнд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх, гуравдугаарт дээрх хоёр төрлийг хослуулсан байдалтай байх;
  • Төр, хувийн хэвшлийн түншлэл нь түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Эдийн засгийн хөгжлийн яамны эрхлэх асуудалд хамаарах, төр, хувийн хэвшлийн төсөв, санхүүгийн удирдлага, хяналт нь Сангийн яамны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах;
  • Түншлэлийн төвийг Засгийн газрын шийдвэрээр түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байгуулах;
  • Түншлэлийн төв түншлэлийн төслийн саналыг түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой эсэх судалгаа хийх, түншлэгч талуудад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, түншлэлээр хэрэгжүүлэх төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ, урьдчилсан болон нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, эрсдэлийн шинжилгээ, үнэлгээг төрийн түншлэгч болон мэргэжлийн зөвлөх, төслийн багтай хамтран боловсруулах зэрэг 11 чиг үүргийг хэрэгжүүлэх г.м.
     
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
1
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
11 цаг 42 мин
ХУУЛЬЧИД ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗЛАА
15 цаг 48 мин
МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГТ АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Уржигдар 16 цаг 20 мин
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЛОО
Уржигдар 15 цаг 41 мин
ХҮҮХДИЙН ЭСРЭГ ҮЙЛДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
Уржигдар 14 цаг 31 мин
2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ТООН МЭДЭЭЛЭЛ2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ТООН МЭДЭЭЛЭЛ
Уржигдар 14 цаг 19 мин
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
Уржигдар 11 цаг 44 мин
“ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХАД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ АШИГЛАХ НЬ” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-03-28 17:22
ХУУЛЬЧИЙН КАРЬЕР, ХӨГЖЛИЙН ТУСГАЙ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-03-27 16:10
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-03-27 15:51
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-03-27 10:39
“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХУУЛИЙН ТАЙЛБАР” НОМ ШИНЭЧЛЭГДЛЭЭ
2025-03-27 10:06
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-03-26 14:41
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-03-26 11:57
ХУУЛЬЧИЙН КАРЬЕР, ХӨГЖЛИЙН ТУСГАЙ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
2025-03-24 14:08
INTERNATIONAL LAW AND MOOT COMPETITIONS FOR LAW STUDENTS AND LAW SCHOOLS: DEVELOPING PROFESSIONAL SKILLS AND UNLOCKING YOUR GLOBAL CAREER
2025-03-24 13:15
ЯРИЛЦЛАГА-ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-03-24 13:04
ЯПОНЫ ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025-03-21 16:18
СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-03-20 10:06