Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль

Хууль, эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлтийн талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх үндсэн зорилгын хүрээнд Монголын Хуульчдын холбоо нь онцлох хуулийн төсөл, шинээр батлагдсан болон шинэчлэгдэн, өөрчлөгдсөн хууль тогтоомжуудыг танилцуулж байгаа билээ. Энэ удаа Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийг танилцуулж байна. 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн гадаадын банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, үйл ажиллагааны хязгаарыг тогтоох чиглэлээр Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг боловсруулж, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна. 

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг нийт 5 удаа байгуулсан байх бөгөөд тус хуулийг Улсын Их Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль гэсэн нэртэйгээр баталжээ.

Хуулийн зорилт нь “хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк байгуулах, зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны эрхлэх үйл ажиллагааны хүрээ, удирдлага, зохион байгуулалттай холбоотой харилцааг зохицуулах”-д орших бөгөөд дараах агуулга бүхий зохицуулалтууд тусгагдсан байна:

  • Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь дунд, урт хугацааны тогтвортой эх үүсвэрээр төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилго бүхий банкны үйл ажиллагаа явуулах төрөлжсөн банк байх;
  • Уг банк нь хуулийн этгээдийн хувьд хаалттай хувьцаат компани эсвэл хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэртэй байх.
  • Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг эдийн засгийн үзүүлэлтүүдийг харгалзан Монголбанк тогтоох.
  • Банкны тухай хуулиар үйл ажиллагааг нь зохицуулах “банк” болон Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдах “хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк”-ны үйл ажиллагааг давхардуулан эрхлэхгүй байх;
  • Банк нь “төсөл хөтөлбөрийн зээл, төлбөр тооцоо, баталгаа, батлан даалт, үнэт цаас, санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авах, гадаад валют худалдах, худалдан авах, арилжих, андеррайтер, кастодиан, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагаа болон хууль тогтоомжоор хориглоогүй, Монголбанк эсхүл Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн санхүүгийн бусад үйлчилгээг эрхлэх;
  • Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг нь Банкны тухай хууль тогтоомж, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийн хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо тус тусын бүрэн эрхийн хүрээнд олгох;
  • Банкны үйл ажиллагаанд “мөнгөн хадгаламж, хүү төлөх нөхцөлтэй харилцах данс нээх, түүнтэй адилтгах байдлаар хөрөнгийн эх үүсвэр төвлөрүүлэх, салбар, хараат болон охин компани байгуулах, Монгол Улсын банк, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хувьцаа, үнэт цаасыг худалдан авах” зэргийг хориглох;
  • Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны барьцаалсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах бол Ашигт малтмалын тухай хуулийн 7.1-д заасан “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд” зөвхөн дуудлага худалдааны үндсэн дээр шилжүүлэх;
  • Банканд тавигдах нэмэлт шаардлага, хяналт шалгалтад холбогдох харилцааг Банкны тухай хууль, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтран баталсан журмаар зохицуулах.
  • Гадаад улсын хөрөнгө оруулалттай банкны хувьд тухайн улсын эрх бүхий байгууллагатай хамтран Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтарсан хяналт шалгалт хийх.

Тус хуулийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
12 цаг 2 мин
ХУУЛЬЧИД ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗЛАА
16 цаг 8 мин
МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГТ АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Уржигдар 16 цаг 20 мин
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЛОО
Уржигдар 15 цаг 41 мин
ХҮҮХДИЙН ЭСРЭГ ҮЙЛДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
Уржигдар 14 цаг 31 мин
2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ТООН МЭДЭЭЛЭЛ2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ТООН МЭДЭЭЛЭЛ
Уржигдар 14 цаг 19 мин
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
Уржигдар 11 цаг 44 мин
“ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХАД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ АШИГЛАХ НЬ” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-03-28 17:22
ХУУЛЬЧИЙН КАРЬЕР, ХӨГЖЛИЙН ТУСГАЙ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-03-27 16:10
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-03-27 15:51
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-03-27 10:39
“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХУУЛИЙН ТАЙЛБАР” НОМ ШИНЭЧЛЭГДЛЭЭ
2025-03-27 10:06
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-03-26 14:41
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-03-26 11:57
ХУУЛЬЧИЙН КАРЬЕР, ХӨГЖЛИЙН ТУСГАЙ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
2025-03-24 14:08
INTERNATIONAL LAW AND MOOT COMPETITIONS FOR LAW STUDENTS AND LAW SCHOOLS: DEVELOPING PROFESSIONAL SKILLS AND UNLOCKING YOUR GLOBAL CAREER
2025-03-24 13:15
ЯРИЛЦЛАГА-ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-03-24 13:04
ЯПОНЫ ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025-03-21 16:18
СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-03-20 10:06