Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Азийн Хуульчдын холбооны Ерөнхийлөгч нарын 26 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтад Монголын Хуульчдын холбооны төлөөлөл оролцов

Азийн Хуульчдын холбооны Ерөнхийлөгч нарын чуулга (Presidents of Law Associations in Asia - POLA) нь Ази-Номхон далайн бүс нутгийн хуульчдын холбоо, нийгэмлэгийн удирдагч нар үзэл бодлоо хуваалцаж, харилцан мэдээлэл солилцон улмаар өөрсдийн нийтлэг эрх ашигт хамааралтай асуудлаар хамтын ажиллагаа өрнүүлж, найрсаг харилцаагаа өргөжүүлэн тэлэх зорилгоор 1990 оноос эхлэн зохион байгуулагдах болсон нээлттэй хэлэлцүүлэг арга хэмжээ юм.

 

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд, Азийн Хуульчдын холбооны Ерөнхийлөгч нарын чуулга нь Ази-Номхон далайн бүс нутгийн хуульчдын нийгэмлэг, холбоодыг үүсгэн байгуулах, өргөжүүлэн хөгжүүлэх ажилд түлхэц үзүүлж, Хуульчдын холбоодын мэргэжлийн хараат бус байдлыг хангахад чиглэсэн санаачилга хөдөлгөөнийг манлайлан, Ази-Номхон далайн хуульч нарын хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд, түүнчлэн олон нийтийн эрх ашгийг бодлогын түвшинд өмгөөлөх хүчин чармайлтыг дэмжихэд хувь нэмрээ оруулсан буюу хүний эрхийн зөрчлийн асуудалд анхаарлаа хандуулж, хуульчийн үйл ажиллагааны хариуцлагын тухай ойлголт, мэдэгдэхүүнийг дээшлүүлж, бүс нутгийн хэмжээнд эрх зүйн боловсрол олгож буй тогтолцоог цаг тухай бүр анхаарч авч үзэж байхын ач холбогдлыг чухлаар тэмдэглэсээр ирсэн байна.

 

Тус дээд хэмжээний чуулга уулзалтыг жил бүр өөр өөр гишүүн орон хариуцан зохион байгуулдаг заншлын дагуу энэ удаагийн 26 дахь дээд хэмжээний уулзалтыг Бүгд Найрамдах Энэтхэг улс хариуцан, улсынхаа баруун өмнөд хэсэгт байрлах байгаль цаг уурын үзэсгэлэн төгөлдөр орчин бүрдсэн Гоа мужид 09 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

 

Энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтад, нийт 15 гишүүн улс орон, мөн 4 ажиглагч байгууллага оролцсон ба үүнд Авсрали Улс, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс, БНХАУ, Хонг Конг тусгай захиргааны бүс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол Улс, Малайз Улс, Мьянмар Улс, Шинэ Зеланд Улс, Пакистан, Сингапур, Шри Ланка, Тайван зэрэг улсын хуульчдын холбоо, нийгэмлэгүүдийн төлөөлөгч гишүүн орны хувьд оролцож, ажиглагчаар Олон Улсын Баарын Холбоо, Номхон Далайн Баарын Холбоо, LAWASIA ОУБ, Union Internationale des Avocats буюу Хуульч өмгөөлөгчийн олон улсын холбоо зэрэг байгууллагууд хүрэлцэн ирж санал солилцсон болно.

 

Чуулга уулзалт нь сэдэв хэлэлцүүлэг болон ерөнхийлөгч нарын шууд уулзалт гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд энэхүү 26 дахь удаагийн чуулгаар (1) Бизнес, Хүний эрх, Эрх зүйт ёс; (2) Хуульч-үйлчлүүлэгч хоорондын харилцааны нууцлалд халдаж буй зүй бус нөлөөлөл; (3) Хуульчийн мэргэжлийн хараат бус байдалд тулгамдаж буй сорил бэрхшээл; (4) Шүүх эрх мэдлийг хамгаалж, бэхжүүлэхэд Хуульчдын холбоодын гүйцэтгэх үүрэг оролцоо; (5) Жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгжид зориулсан, улс хоорондын үр ашигтай, хямд төсөр маргаан шийдвэрлэх аргыг бий болгох тухай гэсэн үндсэн сэдвүүдээр гишүүд нээлттэй илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэв. Ерөнхийлөгч нарын шууд уулзалтын үеэр (1) өмнөх удаагийн чуулга уулзалтын хурлын тэмдэглэлийг батлах тухай; (2) Япон улсын хариуцан бэлтгэж буй мэдээлэл солилцох нэгдсэн хөтөлбөрийн ажлын явцын талаар; (3) Тус чуулгын хэмжээнд хэлэлцүүлж, санал солилцох замаар тодорхой шийдэл, алхам эрэлхийлэх боломжтой дотоодын анхаарал татсан асуудлуудын талаар; (4) Хуульч, үйлчлүүлэгч хоорондын харилцааны нууцлалыг хадгалж хамгаалах зарчмыг тогтоосон тунхаг баримт бичиг батлах тухай; (5) Ерөнхий хэлэлцүүлгийн үеэр анхаарал татсан тусгай асуудлын талаар; (6) 2016 онд Монгол Улс тус чуулгыг хариуцан зохион байгуулах талаар; (7) 2017 онд тус чуулгыг аль улс хариуцан зохион байгуулах талаар тус тус хэлэлцжээ.

 

Эдгээр нээлттэй хэлэлцүүлэг, мөн ерөнхийлөгч нарын шууд уулзалтын явцад, бүс нутгийн хэмжээнд тулгамдаж буй, өөрөөр хэлбэл Хуульчдын холбооны хамтын нийгэмлэгийн байр суурь, дуу хоолойг илэрхийлэх замаар зохих дэмжлэг үзүүлж болох олон бодит нөхцөл байдал, хэрэг тохиолдлыг авч үзсэн бөгөөд тэдгээр нь зөвхөн аль нэг улсын хуульчдын холбоо, хуульчдын эрх ашигт хамааралтай бус, Ази-Номхон далайн бүс нутгийн нийт хуульчдын холбоо, хуульч нарын нийтлэг эрх ашигт онцгой хамаарал уялдаатай сэдвүүд байсан болно. Түүнчлэн, хэлэлцүүлэг, уулзалтын явцад Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч бусад улсын хуульчдын холбооны үйл ажиллагааны тэргүүн туршлагыг хуваалцаж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хараат бусаар явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд Хуульчдын холбоо ямар оролцоотой байдаг тухай, тэр дундаа Хуульчдын холбооны бүтэц зохион байгуулалтын онцлог нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хараат бусаар явуулахад хэрхэн уялддаг тухай чухал ач холбогдолтой сэдвүүдээр бусад Хуульчдын холбооны ерөнхийлөгч нартай санал солилцов.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
Уржигдар 10 цаг 39 мин
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24