Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

 

2015 оны 09 дүгээр 

сарын 23-ны өдөр                                                                                               Улаанбаатар хот

                          

Нэг.Зорилго                                                                    

 

1.1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.3, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 3.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтын хүрээнд Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг бүртгэх, нэр дэвшигчдийн урьдчилсан жагсаалтыг гаргаж, Хуульчдын холбооны хоёрдугаар их хуралд танилцуулах ажлыг зохион байгуулахад энэхүү удирдамжийн зорилго оршино.

 

Хоёр.Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх

                                                   

2.1.Хуульчдын холбооны гишүүн-хуульч тус холбооны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх эрхтэй.

 

Гурав.Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа

                                                                                                          

3.1.Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монголын Хуульчдын холбооны дүрэмд заасан шаардлагыг хангасан хуульч  зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлнэ.

 

3.2.Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах ажиллагаа 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цагт эхэлж, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18:00 цагт дуусгавар болно.

 

Дөрөв.Нэр дэвшигчид тавигдах шаардлага

                             

4.1.Хуульчдын холбооны Ерөнхийлөгч нь хуульчийн хувьд манлайлагч, хуульчдын нэр хүнд, ёс зүйн хувьд үлгэр дуурайлал үзүүлэгч, хуульчдын байр суурь, бодлогын хувьд илэрхийлэгч болохын хувьд нэр дэвшигч нь Монголын Хуульчдын холбооны дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:

4.1.1.хуульчдын дунд хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжилтний хувьд бүрэн танигдсан;

4.1.2.ёс зүйн болон мэргэжлийн хариуцлагын зөрчил гаргаж байгаагүй;

4.1.3.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг зургаагаас доошгүй жил эрхэлсэн;                                                                              

4.1.4.эрүүл мэндийн хувьд харшлах шалтгаангүй;

4.1.5.60 нас хүрээгүй, эсхүл бүрэн эрхийн хугацаанд 60 нас хүрэхгүй байх.

 

Тав.Бүрдүүлэх баримт бичиг

 

5.1.Хуульч нь Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ бичгээр гаргах ба хүсэлтэд дор дурдсан баримт бичгийг хавсаргана. Үүнд:

5.1.1.төрийн албан хаагчийн биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);

5.1.2.боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

5.1.3.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;

5.1.4.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хугацааг тодорхойлох баримт;

5.1.5.иргэний үнэмлэхний хуулбар;

5.1.6.“4х6”-гийн хэмжээтэй цээж зураг 2 хувь;

5.1.7.сонгуулийн мөрийн хөтөлбөртэй бол түүний хуулбар;

5.1.7.хувийн ашиг сонирхлын урдьчилсан мэдүүлэг. /Мэдүүлгийн маягт татах/

                                            

Зургаа.Хүсэлт ирүүлэх хугацаа, хаяг

 

6.1.Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хүсэлтийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18:00 цаг хүртэл Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар их хурлыг зохион байгуулах Ажлын хэсэг[1] дор дурдсан хаягаар хүлээн авна.

                                                                        

6.1.1.биечлэн ирэх, эсхүл шуудангаар явуулах /хүсэлт ирүүлэх сүүлийн хугацаанд багтааж хүлээн авах газарт ирүүлэхээр тооцож шууданд хийсэн байх шаардлагатай/ бол “Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 5 давхар, 506 тоот”;

6.1.2.цахим шуудангаар илгээх бол chantsalnyam.e@mglbar.mn;

 

Долоо.Нэр дэвшигчийн урьдчилсан жагсаалт гаргах, Их хуралд танилцуулах

 

7.1.Ажлын хэсэг нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, энэ удирдамжийн 4.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаар зохих судалгааг гаргаж, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн урьдчилсан жагсаалтын хамт Хуульчдын холбооны хоёрдугаар их хуралд танилцуулна.

                                                 

7.2.Хуульчдын холбооны хоёрдугаар их хурлаар энэ удирдамжийн 7.1-д заасан урьдчилсан жагсаалтыг хэлэлцэж, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн жагсаалтыг эцэслэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

                                                                             

 

-оОо-

 

 

Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, тус холбооны Тамгын газрын 70116007, 70116995 утсаар эсхүл Ажлын хэсгийн хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцалням /Утас: 99176435/-тай шууд холбогдож авна уу.

 


[1] Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаар тушаалаар байгуулагдсан.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
17 цаг 28 мин
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
18 цаг 24 мин
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Уржигдар 12 цаг 56 мин
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-04-07 09:57
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЗАРИМ НЭР ТОМЪЁОНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
2025-04-04 20:44
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2025-04-04 13:50
"МОНГОЛ УЛСАД ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ” НЬ ТӨСӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-04-04 13:48
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-02 15:07
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
2025-04-01 16:08
ХУУЛЬЧИД ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗЛАА
2025-04-01 12:03
МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГТ АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
2025-03-31 16:20
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЛОО
2025-03-31 15:41
ХҮҮХДИЙН ЭСРЭГ ҮЙЛДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-03-31 14:31
2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ТООН МЭДЭЭЛЭЛ2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ТООН МЭДЭЭЛЭЛ
2025-03-31 14:19
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2025-03-31 11:44
“ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХАД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ АШИГЛАХ НЬ” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-03-28 17:22