Монголын Хуульчдын холбооны дүрмийн 3.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хуульчдын холбооны зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Хуульчдын холбоо, түүний бүтцийн байгууллагуудаас гаргах нийтлэг журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ.
Тус ажлын хэсгээс өнгөрсөн хугацаанд 9 бүлэг, 46 зүйл, 132 хэсэг, 137 заалт бүхий журмын төсөл боловсруулж, Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүн хуульчдаас төсөлтэй холбогдуулан санал авахаар журмын төслийн анхны хувилбарыг хэлэлцүүлэхэд бэлэн болгосон байна.
Хуульч та бүхэн дээрх ажлын хэсгээс боловсруулсан “МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ТҮҮНИЙ БҮТЦИЙН БАЙГУУЛЛАГУУДААС ГАРГАХ НИЙТЛЭГ ЖУРАМ”-ын төсөлтэй уншиж, танилцаад холбогдох саналаа /turbaterdem@mglbar.mn/ цахим хаягаар 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор илгээнэ үү.
ТАМГЫН ГАЗАР