Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд “Хуульчдын их хурлын тов болон хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хуралдаан эхлэхээс 21 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана” гэж заасны дагуу Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар их хурлын тов болон хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний мэдээллийг өдөр тутмын “Өнөөдөр” сонины 2015.09.11-ний өдрийн №209(5603) дугаарын нэгдүгээр нүүрт, Өдрийн сонины 2015.09.11-ний өдрийн №221(5173) дугаарын нэгдүгээр нүүрт, "Зууны мэдээ" сонины 2015.09.11-ний өдрийн №183(5109) дугаарын нэгдүгээр нүүрт тус тус нийтлүүлж, ТВ5 телевизийн 2015.09.11-ний өдрийн мэдээ, ТВ9 телевизийн 2015.09.11-ний өдрийн 17:00 цагийн мэдээгээр тус тус цацлаа.
Мөн дараах цахим мэдээллийн хэрэгслүүдэд нийтлүүлсэн болно.
Эрхэм хуульчид та бүхэн Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар их хурлын тов болон хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний мэдээллийг дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн тус өдрийн дугаараас авна уу!