Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар их хурал”-ыг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хуралдуулахаар товлосныг мэдээлж байна.
Хуульчдын холбооны зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Их хурлаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөв. Үүнд:
1.Хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан сонсох;
2.Хуульчдын холбооны Хяналтын зөвлөлөөс хэрэгжүүлсэн хяналт шалгалтын үйл ажиллагааны болон Хуульчдын холбооны аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааны талаарх тайлан сонсох;
3.Хуульчдын холбоо, түүний бүтцийн байгууллагуудаас гаргах журмын нийтлэг журмыг тогтоох;
4.Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх;
5.Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, сонгох.
Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурлын төлөөлөгч сонгох, Их хурлын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг 7011-6007, 7011-6065 утсаар лавлана уу.