Монголын Хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хороо, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран "Татварын шинэчлэл-Хувийн хэвшлийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны нэгдүгээр сарын 14-ны өдөр зохион байгууллаа.
Монгол Улсын татварын орчныг сайжруулах, татварын багц хуулийн хэрэгжилтийн талаар хувийн хэвшлийнхний саналыг нэгтгэн холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэн, шийдвэрлүүлэх замаар эдийн засгийн хөгжлийг дэмжих, хувийн хэвшлийн үйл ажиллагаа, цар хүрээг өргөжүүлэх зорилгоор тус хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд Улаанбаатар хотын худалдааны танхимын Гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ, “Татварын багц хуулийн өөрчлөлтийн талаарх хувийн хэвшлийн нэгдсэн санал” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хорооны тэргүүн Б.Баасандорж “Татварын шинэчлэл: Эрх зүйн зохицуулалтын үр нөлөө” сэдвээр тус тус илтгэл тавьж, мэдээлэл өгсөн.
Хэлэлцүүлгээр хувийн хэвшлийнхэн санал бодлоо хуваалцаж, өөрт тулгамддаг асуудлуудаа хэлэлцсэн бөгөөд оролцогчдоос гарсан саналуудыг тусган холбогдох байгууллагуудад уламжлахаар шийдвэрлэлээ.