Монголын Хуульчдын холбоо нь 2023 оноос хойш “Хуульчдын төгөл”-тэй болох уриалга гаргаж гишүүн хуульчид, холбооны чиг үүргийн болон сайн дурын хороод, хууль, шүүх, прокурорын байгууллагын дэмжлэгтэйгээр хавар, намрын мод тарих үндэсний өдрүүдээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 500 орчим мод тарьсан.
Энэ удаагийн мод тарилтыг 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн (бямба гараг) 10:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. Иймд эрхэм гишүүн хуульч та бүхнийг мод тарих ажилд мөнгөн хандив өгч, биечлэн оролцохыг уриалж байна.
Биечлэн оролцох хуульчид ЭНД дарж бүртгүүлнэ үү.
Мөнгөн хандив өгөх данс: Монголын Хуульчдын холбооны Голомт банкны 1105083257 тоот данс
Гүйлгээний утга: Хуульчдын төгөл-овог, нэрээ бичнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70116364, 88883547 утаснаас авах боломжтой.
ТАНЫ ТАРИХ ТЭРБУМ МОД БИДНИЙ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ