Монголын Хуульчдын холбоо, Ханнс Зайдел сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын урилгаар ХБНГУ-ын Мюнхений ерөнхий прокурорын газрын Бавари мужийн хууль бус хөрөнгө нөхөн сэргээлтийн төв зохицуулалтын газрын дарга, ахлах прокурор Боймлер-Хөсл, Хилдегард мөн Бавар мужийн хууль зүйн яамны сургалт, шалгалтын эрх зүй болон Олон Улсын хамтын ажилгааны хэлтсийн референт, прокурор Вагнер Таня нар хүрэлцэн ирж, “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг” сэдвээр 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хуульчдад сургалт орлоо.
Сургалтыг Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк, Монголын Хуульчдын холбооны Судалгааны төвийн эрхлэгч Г.Оюунболд нар нээж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсээд ахлах прокурор Боймлер-Хөсл, Хилдегард, прокурор Вагнер Таня нарт талархал илэрхийлсэн.
Энэхүү сургалтаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлууд болон ХБНГУ-ын Байгаль орчны эрүүгийн эрх зүйн талаар мэдээлэл өгсөн юм.
Сургалтад Экологийн цагдаагийн албаны алба хаагч, мөрдөгчид болон Хуульчдын холбооны гишүүн хуульчид оролцсон.