Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“АРИЛЖААНЫ ХУУЛЬ” СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Арилжааны хууль” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн яам Арилжааны хуулийн төслийг боловсруулсан бөгөөд Арилжааны хуулийн төслөөс “арилжааны төлөөлөл” болон “арилжааны нэр”-ний зохицуулалтыг тухайлан хэлэлцлээ.  Хэлэлцүүлэг нь илтгэл болон хэлэлцүүлэг гэсэн хоёр хэсэгтэй зохион байгуулагдсан.

Хэлэлцүүлгийн илтгэлийн хэсэгт “Арилжааны хуулийн зохицуулалтын хүрээ: арилжааны нэр, төлөөллийн тусгайлсан зохицуулалт” сэдвээр ХЗДХЯ-ны Хувийн эрх зүйн хэлтсийн дарга Н.Жамъянхүү (LLM), “Арилжааны төлөөллийн ойлголт, түүний зохицуулалт” сэдвээр МУИС-ийн ХЗС-ийн багш, Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, хууль зүйн доктор Г.Давааням (LL.D), “Арилжааны нэрийн ойлголт, түүний зохицуулалт” сэдвээр МУИС-ийн ХЗС-ийн багш Н.Норовсамбуу (LL.M) нар тус тус илтгэл хэлэлцүүлсэн.

Хэлэлцүүлгийн хэсэгт панелистаар УДШ-ийн шүүгч, хууль зүйн доктор Н.Баярмаа (LL.D), ХЗДХЯ-ны Хувийн эрх зүйн хэлтсийн дарга Н.Жамъянхүү (LL.M), ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор М.Түвшинжаргал (Ph.D),  МУИС-ийн ХЗС-ийн багш, Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, хууль зүйн доктор Г.Давааням (LL.D) нар оролцож, оролцогчдын сонирхсон асуудлаар судлаачийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сонирхолтой хэлэлцүүлгийг өрнүүлсэн.

Хэлэлцүүлэгт оролцогчид энэхүү хэлэлцүүлэг нь цаг үеэ олсон, ач холбогдол бүхий сэдвийг сонгосон талаар онцлон тэмдэглэж, цаашид “Арилжааны эрх зүй”-н хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулах санал хүсэлтээ илэрхийлж байв.

Хуульчдаас гаргасан саналыг нэгтгэн цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулах болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
14 цаг 19 мин
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
15 цаг 15 мин
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Уржигдар 12 цаг 56 мин
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-04-07 09:57
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЗАРИМ НЭР ТОМЪЁОНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
2025-04-04 20:44
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2025-04-04 13:50
"МОНГОЛ УЛСАД ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ” НЬ ТӨСӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-04-04 13:48
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-02 15:07
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
2025-04-01 16:08
ХУУЛЬЧИД ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗЛАА
2025-04-01 12:03
МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГТ АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
2025-03-31 16:20
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЛОО
2025-03-31 15:41
ХҮҮХДИЙН ЭСРЭГ ҮЙЛДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-03-31 14:31
2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ТООН МЭДЭЭЛЭЛ2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ТООН МЭДЭЭЛЭЛ
2025-03-31 14:19
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2025-03-31 11:44
“ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХАД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ АШИГЛАХ НЬ” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-03-28 17:22