Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ТУСГАЙ АНГИЙН ХӨГЖИЛД ХУУЛЬЧДЫН САНААЧЛАГА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос санаачлан “Захиргааны эрх зүйн тусгай ангийн хөгжилд хуульчдын санаачлага” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 02 сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн  сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийн панелистаар Улсын дээд шүүхийн шүүгч, доктор Ц.Цогт, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, доктор Д.Сүнжид, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор Д.Батболд, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор А.Алтанзул нар оролцож, чиглүүлэгчээр Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ ажиллалаа.

Уг хэлэлцүүлгийн зорилго нь цаашид Монгол Улсын захиргааны эрх зүйн тусгай ангийн салбарын хууль тогтоомжийг орчин үеийн дэлхий дахины чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох, Монголын онцлогт нийцүүлсэн тусгай ангийн салбарын хууль тогтоомжийн системчлэлийг хөгжүүлэх, энэ салбарын шинжлэх ухааны болон бодлогын судалгааг эрчимжүүлэх, хууль зүйн их, дээд сургуулиудын захиргааны эрх зүйн тусгай ангийн хичээлийн хөтөлбөр, сургалтын бодлогод анхаарал хандуулах зэрэг шийдлээ хүлээж буй тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн тодорхойлж, хууль зүйн салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгуулах талаар хуульчдын санал санаачилгыг өрнүүлэх, нэгтгэх зорилготой юм.

Энэ хэлэлцүүлгээс гарсан санал санаачлага, үр дүнг нэгтгэн 2024 оны Хуульчдын форумд хэлэлцүүлж, тодорхой зөвлөмж гаргах талаар Захиргааны эрх зүйн хороо анхаарч ажиллахаар тогтов.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
14 цаг 13 мин
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
15 цаг 9 мин
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Уржигдар 12 цаг 56 мин
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-04-07 09:57
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЗАРИМ НЭР ТОМЪЁОНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
2025-04-04 20:44
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2025-04-04 13:50
"МОНГОЛ УЛСАД ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ” НЬ ТӨСӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-04-04 13:48
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-02 15:07
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
2025-04-01 16:08
ХУУЛЬЧИД ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗЛАА
2025-04-01 12:03
МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГТ АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
2025-03-31 16:20
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЛОО
2025-03-31 15:41
ХҮҮХДИЙН ЭСРЭГ ҮЙЛДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-03-31 14:31
2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ТООН МЭДЭЭЛЭЛ2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ТООН МЭДЭЭЛЭЛ
2025-03-31 14:19
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2025-03-31 11:44
“ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХАД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ АШИГЛАХ НЬ” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-03-28 17:22