Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИУДЫН КЛИНИК СУРГАЛТЫН ТӨВҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Хуульчдын холбоо болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвөөс хамтран Хууль зүйн сургуулиудын клиник төвийн уулзалт 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.

Тус уулзалтаар Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч доктор, профессор П.Одгэрэл, Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, Хууль зүйн Клиник нийгэмлэгийн тэргүүн Н.Туяа, Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч С.Болормаа, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхсайхан мэдээлэл танилцуулга хийлээ.

Уулзалтаар Хууль зүйн сургуулиудын клиник төвүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн клиник сүлжээг бий болгох мөн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцан мэдээлэл солилцлоо.

Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороо, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хороо, Сургалтын хороодын тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд болон Сити их сургууль, Шихихутуг их сургууль, Орхон их сургууль, Олон Улсын Улаанбаатар их сургууль, Идэр их сургууль, Боловсрол Соёл эрх зүйн дээд сургууль, Их засаг их сургууль, Глобал удирдагч их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Чингис-Соосэ их сургуулиудын багш нарын төлөөлөл оролцлоо.

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
1
0
Холбоотой мэдээлэл
4 Сэтгэгдэл
2024-02-04 11:26
ОУУБИС - иас Хууль зүйн зөвлөгөө өгөх төв биш, Оюутанд зөвлөгөө өгөх төвийн ажилтан очсон байна. Дараагийн удаа сургууль руу тодруулна уу. баярлалаа
ШИНЭ МЭДЭЭ
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
16 цаг 27 мин
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
17 цаг 23 мин
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Уржигдар 12 цаг 56 мин
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-04-07 09:57
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЗАРИМ НЭР ТОМЪЁОНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
2025-04-04 20:44
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2025-04-04 13:50
"МОНГОЛ УЛСАД ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ” НЬ ТӨСӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-04-04 13:48
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-02 15:07
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
2025-04-01 16:08
ХУУЛЬЧИД ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗЛАА
2025-04-01 12:03
МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГТ АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
2025-03-31 16:20
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЛОО
2025-03-31 15:41
ХҮҮХДИЙН ЭСРЭГ ҮЙЛДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-03-31 14:31
2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ТООН МЭДЭЭЛЭЛ2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ТООН МЭДЭЭЛЭЛ
2025-03-31 14:19
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2025-03-31 11:44
“ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХАД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ АШИГЛАХ НЬ” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-03-28 17:22