Улаанбаатар хот, Дүнжингаравын уулзар дээр 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шөнө болсон харамсалтай үйл явдалд гүн эмгэнэл илэрхийлж байна. Монголын Хуульчдын холбооноос нийгмийн хариуцлагын хүрээнд осолд өртсөн, хохирсон иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, эрх зүйн туслалцаа үзүүлнэ. Иймд дараах дугаарлуу холбогдож бүртгүүлнэ үү. Бидний зүгээс эргэн холбогдож, та бүхэнд үнэ төлбөргүйгээр хууль зүйн туслалцаа үзүүлнэ.
Холбоо барих дугаар: 88150095, 95898002
Монголын Хуульчдын Холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо