Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Хууль зүйн туслалцааны төвөөс Улсын өмгөөлөгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/362 дугаар тушаалаар батлагдсан “Улсын өмгөөлөгчийг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэн Хууль зүйн туслалцааны төв нь дараах ажлын байрны сул орон тоог зарлаж байна.

Үүнд:

Сэлэнгэ аймаг дахь салбарын Улсын өмгөөлөгч – 2;

Завхан аймаг дахь салбарын Улсын өмгөөлөгч -1;

Багануур дүүрэг дэх салбарын Улсын өмгөөлөгч -1;

Налайх дүүрэг дэх салбарын Улсын өмгөөлөгч /түр орон тоо/ – 1;

Дорнод аймаг дахь салбарын Улсын өмгөөлөгч /түр орон тоо/ – 1.

Тавигдах шаардлага: Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байх. Бүрдүүлэх материал: Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй өмгөөлөгчид дараах материалыг бүрдүүлж PDF-хэлбэрээр info@lac.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Үүнд:

1.Төрийн албан хаагчийн анкет; /татаж авах/

2.Эрх зүйн их, дээд боловсролын диплом /гадаадад төгссөн бол баталгаат орчуулга/;

3.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл;

4. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ;

5.Ажилласан туршлагыг гэрчлэх баримт бичиг;

6.Монголын Хуульчдын холбооны гишүүний татвар, хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдсан, кредит цагийн тооцоогүй тухай тодорхойлолт болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм зөрчиж, хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт;

7.Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүнчлэлийн хураамжийн тооцоогүй эсэх, мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан эсэх, Хууль, Ёс зүйн дүрэм зөрчсөн эсэх тодорхойлолт;

8. Цээж зураг /сүүлийн нэг сарын дотор авхуулсан, 3х4 хэмжээтэй байх ба бүртгэлийн хуудас олгох тул цахимаар ирүүлсэн тохиолдолд зургийг файлаар заавал илгээх/;

9.Тухайн салбарын сул орон тоонд ажиллах тухай өргөдөл;

10.Шалгалтын хураамж төлсөн баримт /Шалгалтын хураамж болох 70,000 төгрөгийг Хаан банкны 5302023123 дугаарын /Г.Даваамөнх/ дансанд хийж, гүйлгээний утга хэсэгт сонгон шалгаруулалтын хураамж гээд өөрийн овог нэр, холбоо барих утасны дугаарыг заавал бичих/;

11.Иргэний үнэмлэхийн хуулбар. Материал хүлээн авах хугацаа: Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна. *Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй, материал дутуу тохиолдолд бүртгэхгүй болохыг анхаарна уу.

Сонгон шалгаруулалт зохион байгуулах газар, хугацааг бүртгэл дууссаны дараа нэгдсэн журмаар мэдээлэх болно. Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар: Хууль зүйн туслалцааны төвийн ажлын алба, Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнтэй 77001982, 85256954 дугаарын утсаар холбогдоно уу.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
1
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
16 цаг 44 мин
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
17 цаг 40 мин
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Уржигдар 12 цаг 56 мин
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-04-07 09:57
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЗАРИМ НЭР ТОМЪЁОНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
2025-04-04 20:44
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2025-04-04 13:50
"МОНГОЛ УЛСАД ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ” НЬ ТӨСӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-04-04 13:48
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-02 15:07
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
2025-04-01 16:08
ХУУЛЬЧИД ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗЛАА
2025-04-01 12:03
МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГТ АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
2025-03-31 16:20
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЛОО
2025-03-31 15:41
ХҮҮХДИЙН ЭСРЭГ ҮЙЛДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-03-31 14:31
2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ТООН МЭДЭЭЛЭЛ2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ТООН МЭДЭЭЛЭЛ
2025-03-31 14:19
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2025-03-31 11:44
“ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХАД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ АШИГЛАХ НЬ” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-03-28 17:22