Европын Холбооны төлөөлөгчийн газар нь хууль зүйн салбарын шинэчлэлтэй холбоотой 2024 оноос хэрэгжүүлэх шинэ төсөл боловсруулахаар ажиллаж байгаатай холбогдуулан төслийн зөвлөх Еммануэл Верне, ЕХТГ-ын улсын төрийн ажилтан Паула Вестлунд нар Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэлтэй уулзлаа. Уулзалтаар хууль зүйн салбар дахь өнөөгийн нөхцөл байдал, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, мөн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийг хэрхэн шүүхийн шинэчлэл, сайн засаглалыг үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулах талаар санал солилцсон бөгөөд уулзалтанд Монголын Хуульчдын холбооны Тамгын Газрын дарга Ш. Жолбарс, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Т. Мөнх-Эрдэнэ, Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Т. Наранцогт нар тус тус оролцлоо.