Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, ахмад шүүгч Эрдэнэжаргалын Ариунаа төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнагдлаа Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 81 дүгээр зарлигаар Хуульчдын холбооны гишүүн хуульч, ахмад шүүгч Эрдэнэжаргалын Ариунаа төрийн дээд шагнал “Алтангадас одон”-гоор шагнагдсаныг өнөөдөр (2023.08.03) гардуулан өглөө.