Монголын Хуульчдын холбоо, Азийн сан хамтран Хуульчдын Холбооны Хуульчийн
үргэлжилсэн сургалтын сургагч багш нарын хичээл заах арга, хэлбэрийг сайжруулах,
туршлага, санал солилцох зорилгоор “Сургагч багш чадавхжуулах” нэг өдрийн
сургалтыг 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг “Суралцагчдыг идэвхжүүлэх зарим аргууд, Сургалтын слайд оновчтой бэлдэх
аргачлал, Сургалт үр дүнтэй зохион байгуулах арга, туршлага, Багийн сэтгэл зүй ба
харилцааны менежмент, Сургалт үр дүнтэй зохион байгуулах арга, туршлага” сэдвээр
зохион байгуулсан ба Хуульчдын холбооны Сургалтын хорооны гишүүд, Хуульчдын
холбооны сургагч багш нар, Азийн сангийн төлөөллөөс бүрдсэн нийт 50 гаруй сургагч
багш нар хамрагдсан.