Улсын Их Хурлын Тамгын газар Монголын Хуульчдын холбоо хамтран 2023 оны 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт”-ыг амжилттай хамтран зохион байгуулж анхны төгсөгчиддөө гэрчилгээ гардууллаа.
Энэ үеэр Улсын Их Хурлын Тамгын газар, Хуульчдын Холбоо хууль тогтоох үйл ажиллагаанд хуульчдыг мэргэжлийн шинжээчээр оролцуулах, сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулж Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл нар гарын үсэг зурав.