Эдийн засгийн эрх зүйн хорооноос санаачилсан "Law and Economics" цуврал уулзалтын ээлжит дугаарт Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн Удирдах зөвлөлийн гишүүн, Аудитын хорооны дарга, Тэргүүлэх үнэлгээчин П.Баянсан урилгаар хүрэлцэн ирж “Оюуны өмчийг үнэлэх хэрэгцээ шаардлага, арга зүй” сэдвээр сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлээ.
Орчин үед бизнесийн байгууллагуудын бизнес, хөрөнгийн үнэлгээнд биет бус хөрөнгө, оюуны өмч ихэнх хувийг эзэлж байгааг дурдаж үнэлэх хандлага, арга, үнэлгээний практик, үнэлгээний салбарын өнөөгийн байдлын талаар танилцуулж, санал солилцлоо. Цаг заваа зарцуулан хүрэлцэн ирсэн нийт хуульч нартаа баярлалаа.Цаашид энэхүү уулзалтыг цуврал байдлаар зохион байгуулах тул сонирхсон сэдвээр уулзалт зохион байгуулах саналтай хуульчдад тус хороо нээлттэй бөгөөд гишүүд Та бүхнийг хорооны мэргэжилтэн П.Отгонцэцэгт хандаж саналаа гаргахыг уриалж байна.
Холбогдох: 95735559, 70116065