Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9.4, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 4.13 дугаар зүйлийн 1.5 дахь заалтын дагуу Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүдийн дунд явуулсан санал хураалтын дүнг үндэслэн Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хороо нь 2014 оны 03 сарын 01-ний өдөр байгуулагдсан.
Магадлан итгэмжлэлийн хороо нь хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны гишүүд болон хуульч профессруудын харилцан тэнцүү төлөөллөөс бүрдсэн 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна
Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хороо нь хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журам, хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлагыг боловсруулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулна. Тодруулбал, Магадлан итгэмжлэлийн хороо нь Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журам, Хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлага, Магадлан итгэмжлэлийн комиссын дүрмийн төслийг боловсруулах бөгөөд эдгээрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй юм. “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-иар Монголын Хуульчдын холбоонд Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх чиг үүрэг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн багц хуулийн төслийг боловсруулж, Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэн УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх тал дээр хамтран ажиллахыг хүсэв
Олон улсын Барын холбооны “Шилдэг про боно хуульч” шагналыг анх удаа Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Баасанжаргал хүртэв.