Хуульчдын өөрөө удирдах ёсны эрх барих дээд байгууллага нь Хуульчдын их хурал байна. Хуульчдын их хурлын ээлжит хуралдаан хоёр жилд нэг удаа хуралдах бөгөөд Хуульчдын их хурал хуралдаан даргалагчаа сонгож, хуралдааны дэгээ тогтооно.
Хуульчдын их хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
Хуульчдын их хуралд оролцох хуульчдын төлөөлөгчдийг сонгох журмыг Хуульчдын холбооны дүрмээр тогтооно.
Монголын Хуульчдын холбооны дөрөвдүгээр их хурал 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо.
Хуралд их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нийт 525 төлөөлөгчөөс 438 нь оролцсон, үүнээс 113 нь орон нутгийн хуульчид байв. Хурлыг нээж, Хуульчдын холбооны гурав дахь Ерөнхийлөгч Ж.Хунан үг хэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мэндчилгээ ирүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлтдээ “Монголын төр хуульчиддаа хамгийн түрүүнд итгэж, хөгжил дэвшлийн асуудлаа бие даан шийдвэрлэдэг мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагад үнэт зүйлээр нь нэгтгэн, хараат бусаар орших онцгой эрхийг олгосон нь томоохон дэвшил, ухарч болохгүй алхам болсон гэж би хувьдаа дүгнэдэг. Монголын Хуульчдын холбоо бол жирийн нэг төрийн бус байгууллага биш. Миний бие Монгол Улсын ерөнхийлөгчийн хувиар хуульчдаа дэмжиж ирсэн бөгөөд цаашид хөндлөнгийн нөлөөгүйгээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэн өгөхөд онцгой анхаарч, Монгол Улсад эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн төлөө Та бүхэнтэй хамтран ажиллах болно” хэмээсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээндээ “Өнгөрсөн хугацаанд хуульчдын эрх зүйн нэгдмэл шинэ ухамсар соёлыг төлөвшүүлэхэд Монголын Хуульчдын холбоо зохих хувь нэмрээ оруулж байгааг онцлон тэмдэглэж байна. Цаашид Та бүхэн мэргэжлийн энэхүү Холбоогоо олон улсын жишиг, түвшинд хүрсэн үр ашигтай удирдлага, менежментийн чадавхтай байгууллага болгон бэхжүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээсэн бол
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шүүхийн тухай багц хуулийн хүрээнд 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, Хуульчдын холбоог байгуулсан нь хуульчдын бие даасан, мэргэжлийн өөрөө удирдах ёсны тогтолцоог бий болгох, түүний удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг бүрдүүлэх, хуульчдын мэргэжлийн нэр хүнд, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн томоохон дэвшил болсон. Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааны зарчим, ёс зүй, хариуцлагын тогтолцооны нэгдсэн стандартыг хэвшүүлж, нэгдмэл удирдлагын тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлснээр хууль хүн бүрд эрх тэгш, шударга үйлчилдэг, хуулийг нэг мөр хэлбэрэлтгүй мөрддөг, хүний эрхийг эрхэмлэн дээдэлдэг, авлига, хээл хахуулиас ангид нийгмийг бүрдүүлж чадна” хэмээн тэмдэглэсэн юм.
Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, УИХ-ын даргын зөвлөх Ж.Сүхбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар нар уламжилсан бөгөөд хурлын нээлтэд гавьяат хуульч Г.Оюунцэцэг, Ё.Ринзаан, Н.Чадраабал, Ж.Яринпил, Ц.Цэрэнжээ, ахмад хуульч Л.Даваасүрэн нарын хүндтэй зочид оролцсон.
Хуульчдын холбооны дөрөвдүгээр их хурлын хуралдаан даргалагчаар прокурор Б.Бат-Орших, тэргүүлэгчдээр шүүгч Б.Сугар, өмгөөлөгч Л.Данзанноров, хуульч Р.Онончимэг нар сонгогдон ажилласан бол тооллогын комиссын даргаар өмгөөлөгч Д.Цэндсүрэн, гишүүдээр шүүгч Ж.Болдбаатар, Б.Түвшинжаргал, прокурор Ц.Өлзийжаргал, Т.Жавхлантөгс, өмгөөлөгч Б.Баднайсүрэн, хуульч Б.Нямхорол, Э.Уянга нар ажиллав.
Хуульчдын холбооны дөрөвдүгээр их хурлаар Зөвлөлийн болон Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн бөгөөд Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Зөвлөлийн гишүүн Ч.Баянжаргал, Хяналтын зөвлөлийн тайланг тус зөвлөлийн дарга Г.Хишигсүрэн танилцуулсан. Мөн хурлаар Монголын Хуульчдын Зөвлөлийн гишүүд, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг батламжиллаа. Зөвлөлийн гишүүдийн нэрсийг ЭНД, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийн нэрсийн ЭНД дарж харна уу.
Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг сонгох санал хураалтыг явуулсан бөгөөд ерөнхийлөгчид хуульч Намсрайн Ариунболд, Навагчамбын Баасанжав, Жүгдэрнамжилын Батзоригт, Батсайханы Өнөмөнх нар нэрээ дэвшүүлсэн.
Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч Б.Өнөмөнх 141, Ж.Батзоригт 141, Н.Баасанжав 105, Н.Ариунболд 9 санал авч, нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадаагүй. Иймд хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч буюу Б.Өнөмөнх, Ж.Батзоригт нарын дунд дахин санал хураалт явуулсан. Санал хураалтад нийт 383 төлөөлөгч оролцсноос Б.Өнөмөнх 196 санал (51.1%) авч, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Монголын Хуульчдын холбооны гуравдугаар их хурал 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хууль сахиулахын их сургуулийн Соёлын төвд амжилттай болж өндөрлөлөө.
Хуралд их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нийт 534 төлөөлөгчөөс 468 нь оролцсон. Хурлыг нээж Хуульчдын холбооны хоёр дахь Ерөнхийлөгч Б.Гүнбилэг үг хэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нар мэндчилгээ ирүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм. Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон, Ерөнхий сайдын зөвлөх Б.Мөнхжин, Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр, Хууль сахиулах их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн захирал Д.Батбилэг нар хурлын нээлтийн үйл ажиллагаанд оролцсон.
Хуульчдын холбооны гуравдугаар их хурлын хуралдаан даргалагчаар Б.Бат-Орших (УЕП-ын туслах прокурор, дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн дарга), орлогч даргалагчаар Б.Ганбаатар(Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч), В.Оюумаа (ШЕЗ-ийн гишүүн), Г.Даваадорж (Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч) нар сонгогдон ажиллалаа.
Хуульчдын холбооны гуравдугаар их хурлаар Зөвлөлийн болон Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн бөгөөд Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Зөвлөлийн гишүүн Л.Данзанноров, Хяналтын зөвлөлийн тайланг тус зөвлөлийн дарга Г.Хишигсүрэн танилцуулсан.
Монголын Хуульчдын холбооны дүрэм, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Б.Мөнхбат танилцуулсан бөгөөд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн дийлэнх олонхын саналаар батлалаа.
Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид хуульч Пэлжидийн Амаржаргал, Пүрэвжавын Эрдэнэбат, Гомбосүрэнгийн Нацагдорж, Батсүхийн Баярсайхан, Дэлэгийн Түвшинтамир, Жаргалсайханы Хунан нар нэрээ дэвшүүлснээс Б.Баярсайхан нэрээ татсан.
Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч П.Амаржаргал 190, Ж.Хунан 176, П.Эрдэнэбат 56, Г.Нацагдорж 25, Д.Түвшинтамир 20 санал авч, нэр дэвшигчдийн хэн нь ч дийлэнх олонхын санал авч чадаагүй. Иймд хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч буюу П.Амаржаргал, Ж.Хунан нарын дунд дахин санал хураалт явуулсан. Санал хураалтад нийт 438 төлөөлөгч оролцсноос Ж.Хунан 223 санал (50.9%)-аар Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар их хурал 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төрийн ордны Их танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Тус хуралд их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нийт 535 төлөөлөгчөөс 484 төлөөлөгч оролцсон бөгөөд хурлыг нээж Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Д.Батсүх үг хэлсэн бөгөөд нээлтийн ажиллагааны үед Хууль зүйн сайд Д.Дорлигжав их хурлын төлөөлөгчид хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Хуульчдын холбооны хоёрдугаар их хурлын хуралдаан даргалагчаар Б.Батцэрэн, орлогч даргалагчаар О.Зандраа нар сонгогдсон бөгөөд хурлын үед хуралдааны дэгээ хэлэлцэн баталсан.
Хуульчдын холбооны хоёрдугаар их хурлаар тус холбооны Зөвлөлийн болон Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн бөгөөд Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Д.Батсүх, Хяналтын зөвлөлийн тайланг тус зөвлөлийн дарга Ч.Зоригтбаатар тус тус танилцууллаа.
Үүний дараагаар Монголын Хуульчдын холбоо, түүний бүтцийн байгууллагуудаас дүрэм, журам боловсруулахад баримтлах журмын төслийг тус журмын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн О.Зандраа танилцуулснаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн дийлэнх олонхын саналаар батлав.
Хуульчдын холбооны прокурор, өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлалын дэмжих асуудал эрхэлсэн хорооноос Зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Цэвэгмэдийн Арвинбуудай, Цогоогийн Одончимэг, Бадарчийн Энх-Эрдэнэ нарыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн дунд явуулсан нууц санал хураалтын дүнгээр Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүнээр батламжлахыг дэмжсэн байна.
Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид хуульч Далхжавын Жамъяндагва, Болдбаатарын Гүнбилэг, Батсүхийн Баярсайхан, Баасанжавын Мөнхбат нар нэр дэвшсэнээс Д.Жамъяндагва нь нэрээ татсан тул үлдсэн гурван нэр дэвшигчдийн дунд санал хураалт явууллаа.
Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч Б.Баярсайхан 159 санал (32,8%), Б.Гүнбилэг 163 санал (33.7%), Б.Мөнхбат 156 санал (32.2%) авч, нэр дэвшигчдийн хэн ч олонхын санал авч чадаагүй байна. Иймд хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч буюу Б.Баярсайхан, Б.Гүнбилэг нарын дунд дахин санал хураалт явуулсан юм. Тус санал хураалтын дүнгээр Б.Гүнбилэг нь 196 санал (51.98%)-аар Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Хуульчдын анхдугаар их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонголоо. Холбооны ерөнхийлөгчид 10 хуульч нэр дэвшсэн ч нэг нэр дэвшигчийн ажилласан жил нь хүрээгүй үндэслэлээр нэрсийн жагсаалтаас хасагдаж, хоёр нэр дэвшигч нэрээ татсан юм.
Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн 7 нэр дэвшигчдээс хэн нь ч Их хурлын төлөөлөгчдийн 50-иас дээш хувийн санал аваагүй тул эхний шатны санал хураалтаар хамгийн олон төлөөлөгчийн саналавсан ХЗЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, өмгөөлөгч Д.Батсүх нар хоёр дахь шатны санал хураалт оролцсон. Хоёр дахь шатны саналхураалтад 437 төлөөлөгч санал өгснөөс 433 хүчинтэй санал тоологдсон бөгөөд өмгөөлөгч Д.Батсүх 219 санал буюу 50.11 хувийн санал авснаар Монголын Хуульчдын холбооны анхны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Монголын Хуульчдын холбооны тавдугаар их хурал 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр боллоо.
Хуралд их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нийт 474 төлөөлөгчөөс 401 нь оролцов. Хурлыг нээж, Хуульчдын холбооны дөрөв дэх Ерөнхийлөгч Б.Өнөмөнх үг хэллээ. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээг УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх О.Номинчимэг уламжилж, Их хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Хуульчдын холбооны тавдугаар их хурлын хуралдаан даргалагчаар шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Тэргүүлэгчдээр прокурор О.Мөнхбаатар, өмгөөлөгч Г.Наранбаатар, хуульч Ө.Жамбалсүрэн, нотариатч Д.Гантулга нар сонгогдон ажилласан бол тооллогын комиссын даргаар өмгөөлөгч Ц.Мөнхбат, гишүүдээр шүүгч А.Мөнх-Өлзий, прокурор П.Батболд, нотариатч Л.Уранчимэг, хуульч А.Болор нар ажиллав.
Хуульчдын холбооны тавдугаар их хурлаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийн талаарх мэдээлэл, Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг чөлөөлөх, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүдийг батламжлах, чөлөөлөх, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг чөлөөлөх, сонгох, түүний цалингийн хэмжээг тогтоох асуудлуудыг хэлэлцсэн. Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүдийг батламжлах, чөлөөлөх асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Зоригтбаатар танилцууллаа. Мөн Хуульчдын холбооны Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнхийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцсэн бөгөөд Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Зөвлөлийн гишүүн Д.Халиуна танилцуулсан.
Хуульчдын холбооны ерөнхийлөгчид Шагдарсүрэнгийн Алтангадас, Бямбацогтын Алтаншагай, Ганбатын Батзаяа, Лхагвасүрэнгийн Галбаатар, Пүрэвдолгорын Одгэрэл, Чинзоригийн Өнөржаргал, Мөнхцэцэгийн Шинэбаяр нарын хуульчид нэрээ дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Их хурлын төлөөлөгчид нэр дэвшигчдээс асуулт асууж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсний дараа төлөөлөгчдийн дунд санал хураалт явуулсан юм.
Санал хураалтын дүнгээр нэр дэвшигч Ш.Алтангадас 2.48, Б.Алтаншагай 4.04, Г.Батзаяа 18.59, Л.Галбаатар 0.53, П.Одгэрэл 47.43, Ч.Өнөржаргал 9.45, М.Шинэбаяр 16.44 хувийн санал авч, нэр дэвшигчдээс хэн нь ч олонхын санал аваагүй тул төлөөлөгчдөөс хамгийн олон санал авсан нэр дэвшигч П.Одгэрэл, Г.Батзаяа нарын дунд дахин санал хураалт явуулсан. Дахин санал хураалтын дүнгээр П.Одгэрэл 75.98 хувийн санал авч, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн багц хуулийн төслийг боловсруулж, Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэн УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх тал дээр хамтран ажиллахыг хүсэв
Олон улсын Барын холбооны “Шилдэг про боно хуульч” шагналыг анх удаа Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Баасанжаргал хүртэв.