Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ШАЛГАЛТ

Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Хуульчдын холбооны зөвлөлийн хурлын 16 дугаар тогтоолоор байгуулагдсан. Шалгалтын хороо нь  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-т заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг “ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЧИГ ҮҮРГИЙН ХОРОО” юм. 

Шалгалтын хорооны бүрэлдэхүүнийг Зөвлөл батлах бөгөөд Хуульчдын холбооны гишүүн, хуульч профессоруудын төлөөлөл оролцсон 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Хороо нь дараах үйл ажиллагааг явуулж байна. 

  1. Хуульчийн шалгалт зохион байгуулах үүрэг бүхий Шалгалтын комисс байгуулах;

  2. Хуульчийн шалгалт зохион байгуулах журам боловсруулж, Зөвлөлөөр батлуулах;

  3. Хуульчийн шалгалтын зохион байгуулалт болон даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөхтэй холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар Хуульчийн мэргэжлийн шалгалт зохион байгуулах чиг үүрэг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс Монголын Хуульчдын холбоонд шилжиж ирсэн. 

Энэ чиг үүргийн дагуу Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2016-2022 онд нийт 7 удаа зохион байгуулж, 1740 хүн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан.  

Онцлох үйл явдал
2002 он

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн багц хуулийн төслийг боловсруулж, Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэн УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх тал дээр хамтран ажиллахыг хүсэв

2002 оны 12 сар

Олон улсын Барын холбооны “Шилдэг про боно хуульч” шагналыг анх удаа Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Баасанжаргал хүртэв.