Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ЗӨВЛӨЛ

Монголын Хуульчдын холбооны зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ нь Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох чиг үүрэгтэй хамтын удирдлагын байгууллага юм. Зөвлөл нь улиралд нэгээс доошгүй хуралдах бөгөөд дараах тохиолдолд заавал хуралдана:

  • Зөвлөлийн нийт гишүүдийн арван таваас дээш хувь шаардлага гаргасан;
  • Ерөнхийлөгч дангаараа эсхүл Тамгын газар болон Чиг үүргийн хорооноос гаргасан саналыг Ерөнхийлөгч дэмжиж хурал хийхийг шаардсан;
  • Хяналтын зөвлөлөөс хурал хийхийг шаардсан.

Зөвлөл нь эрх зүйн салбар, мэргэшил болон тусгай асуудлаар холбооны гишүүдийн сайн дураараа нэгдэж байгуулсан хороодын төлөөллөөс бүрдсэн 30-с доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба Их хурлаас гаргасан шийдвэр, зөвлөмжийг биелүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, тайлагнадаг.

Зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • Хуульчдын холбооны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
  • Хуульчийн мэргэжлийн дүрэм, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэж Хуульчдын их хуралд оруулах, Хуульчийн мэргэжлийн дүрмийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэх;
  • хуульд заасан бусад дүрэм, журмыг батлах;
  • Мэргэжлийн хариуцлагын хорооноос бусад Чиг үүргийн хороог байгуулж, даргыг нь хоёр жилийн хугацаатайгаар томилох;
  • Чиг үүргийн хорооноос бусад хороог батламжлах;
  • Хуульчдын холбооны хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох, чөлөөлөх;
  • Хуульчдын холбооны Тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, түүний цалингийн хэмжээг тогтоох;
  • Хуульчдын холбооны Тамгын газрын бүтэц, орон тоог батлах, ажилтны цалингийн хэмжээг тогтоох;
  • Хуульчдын холбооны төсөв, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, батлах;
  • Хуульчдын холбооны орон нутаг дахь салбар, нэгжийг байгуулах, татан буулгах;
  • Хуульчдын холбооны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар хуульчдаас гаргасан өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэх, шаардлагатай бол Хуульчдын их хурлаар хэлэлцүүлэх;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хуульчдын холбооны дүрэм, Хуульчдын холбооноос баталсан журмын биелэлтэд хяналт тавих;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хуульчдын холбооны дүрэмд зааснаас бусад холбооны зохион байгуулалтын бүтцийг байгуулах, өөрчлөх, татан буулгах.

Зөвлөлийн хурал гишүүдийнх нь олонх хүрэлцэн ирснээр хүчинтэй болох бөгөөд хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр батлагдана. Зөвлөлийн шийдвэр тогтоол хэлбэртэй байна.

Зөвлөлийн гишүүд
Онцлох үйл явдал
2002 он

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн багц хуулийн төслийг боловсруулж, Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэн УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх тал дээр хамтран ажиллахыг хүсэв

2002 оны 12 сар

Олон улсын Барын холбооны “Шилдэг про боно хуульч” шагналыг анх удаа Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Баасанжаргал хүртэв.