Хуульчдын холбоо нь холбооны болон түүний Чиг үүргийн хороодын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, бусад хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Тамгын газартай байна. Зөвлөл нь Тамгын газрын бүтэц, орон тоог баталж, ажилтны цалингийн хэмжээг тогтооно.
Тамгын газрын чиг үүрэг:
1.Хуульчдын холбооны хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтийг хангуулах;
2.Хуульчдын холбооны хүний нөөц, сургалт, хөгжил, ажилтнуудын нийгмийн асуудлыг зохион байгуулах;
3.Хуульчдын холбооны орон нутаг дах салбарыг арга зүйн удирдлагаар хангах;
4.Хуульчдын холбооны мэдээлэл, харилцаа, олон нийттэй харилцах асуудлыг эрхлэх;
5.өмгөөлөгчдийн нэр, хаягийн лавлагааг бэлтгэж хэвлэх.
Тамгын газрын дарга:
Тамгын газрын дарга удирдах бөгөөд Зөвлөл нь Тамгын газрын даргыг томилж, чөлөөлөх ба түүний цалингийн хэмжээг тогтооно.
Тамгын газрын дарга нь дараах бүрэн эрхтэй:
1.Хуульчдын холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэл болон Их хурал, Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
2.Зөвлөлөөс олгосон бүрэн эрхийн хүрээнд Хуульчдын холбоог төлөөлөн гадаад, дотоодын байгууллагатай харилцах, гэрээ, хэлэлцээр байгуулах
3.Хуульчдын холбооны орон нутаг дах салбарыг зохион байгуулалт, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
4.Зөвлөлөөс тогтоосон тодорхой үнийн дүнгээс дээшгүй хэлцлийг Хуульчдын холбоог төлөөлөн байгуулах.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн багц хуулийн төслийг боловсруулж, Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэн УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх тал дээр хамтран ажиллахыг хүсэв
Олон улсын Барын холбооны “Шилдэг про боно хуульч” шагналыг анх удаа Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Баасанжаргал хүртэв.