Хуульчдын холбооны Ерөнхийлөгч нь хуульчийн хувьд манлайлагч, хуульчдын нэр хүнд, ёс зүйн хувьд үлгэр дуурайлал үзүүлэгч, хуульчдыг байр суурь, бодлогын хувьд илэрхийлэгч байх бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбооны дүрэмд зааснаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг Их хурлаас сонгоно. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байна. Ерөнхийлөгч нь өөр ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэхгүй бөгөөд Хуульчдын холбооны зорилгыг биелүүлэх асуудлаар тус холбооны бүтцийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангахад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
ТАНИЛЦУУЛГА
Төгссөн сургууль:
Дархан хотын 10 жилийн 1-р дунд сургууль, 1988 онд Бүрэн дунд боловсрол,
МУИС-ийн ХЗС, 1995 онд Эрх зүйч /бакалавр/,
МУИС-ийн ХЗС, 1997 онд Хууль зүйн магистр,
Universitaet Bayreuth, ХБНГУ, 2000 онд Хууль зүйн магистр \LL.M\,
МУИС-ийн ХЗС, 2007 онд Хууль зүйн доктор /Ph.D/
Ажилласан байдал:
МУИС-ийн ХЗС, Нийтийн эрх зүйн тэнхим, Багш, ахлах багш, дэд профессор, профессор, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1995 – 2019 он.
“БР энд ИНГ” ХХК-д ахлах хуульч, 2012 – 2014 он,
“Өмгөөллийн Одгэрэл партнерс” ХХН, захирал 2014 оноос хойш
Шагнагдсан байдал:
Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, 2010
Боловсролын тэргүүний ажилтан, 2014
Монголын тэргүүний өмгөөлөгч, 2015
Хөдөлмөрийн хүндэт медаль, 2015
Алтан гадас, 2017
БҮТЭЭЛ, ТУУРВИЛ
Сурах бичиг:
Wingard, James R., Odgerel,P., Compendium of Environmental Law and Practice in Mongolia, р.409, 2001. Ulaanbaatar
Жэймс Вингард, П.Одгэрэл, Монголын байгаль орчны хууль тогтоомж: онол, практик, 409 х. 2001. Улаанбаатар
Захиргааны эрх зүйн ерөнхий анги, Анхны хэвлэлт, сурах бичиг, 197х. 2004. Улаанбаатар
Захиргааны эрх зүйн ерөнхий анги, 2. Хэвлэлт, сурах бичиг, 356х. 2008. Улаанбаатар
Захиргааны эрх зүйн ерөнхий анги, 3. Хэвлэлт, сурах бичиг, 384х. 2016. Улаанбаатар
Татварын эрх зүйн ерөнхий анги, сурах бичиг, 176х, 2017. Улаанбаатар
Татварын эрх зүй, анхны хэвлэлт, сурах бичиг, 320х, 2021. Улаанбаатар
Гарын авлага:
Захиргааны эрх зүй /Ерөнхий анги/ хичээлийн хөтөлбөр, Дэлхийн банк, 2007. Улаанбаатар
Хэм хэмжээний акт, гарын авлага. 60х. 2010. Улаанбаатар
Захиргааны эрх зүйн ерөнхий анги: Багш нарт зориулсан цогц сургалтын материал
(а.Хичээлийн лекц, семинарын хөтөлбөр /Curriculum/, 36х, 2017. b.Үзүүлэнт лекцийн материал /Skriptium/, 110х, 2017. c.Хичээлийн товч агуулга, бодлого ба бодолт, тест, асуулт хариулт /Kompendium/, 166х, 2017.)
Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн тайлбар (судалгаа, хэрэглээний), 2017 он
Нэг сэдэвт бүтээл:
Одгэрэл,П., Захиргааны гэрээ, экологийн шинэ хуулиудад түүний тусгалаа олж хэрэгжиж буй байдал, магистрын ажил, 62 х. МУИС. 1997. Улаанбаатар.
Odgerel,P., Der verwaltungsrechtliche Vertrag, Magisterarbeit. 49 s. Universitaet Bayreuth. 1999. Bayreuth.
Одгэрэл П., Захиргааны эрх зүйн гэрээ, Гадаадын их дээд сургууль төгсөгчдийн эрдмийн бүтээлийн эмхтгэл, 7 – 72 тал, 2003, Улаанбаатар.
Өгүүлэл, илтгэл:
МУИС-ийн ХЗС-аас зохион байгуулсан “Захиргааны эрх зүйн шинжлэх ухааны шинэтгэлийн үзэл баримтлал” сэдэвт семинарт “Захиргааны үйл ажиллагааны хэлбэрийн шинэтгэлийн зарим асуудал” илтгэл, 2001.11.07. Улаанбаатар
МУИС-ийн ХЗС-ийн багш нарын эрдэм шинжилгээний хуралд “Захиргааны гэрээ иргэний гэрээнээс ялгарах онцлогийн тухайд” илтгэл, 2002. Улаанбаатар
ХЗДХЯ, ХҮЯ, Уул уурхайн ассоциацаас хамтран зохион байгуулсан “Ашигт малтмалын тухай хуулийн эерэг ба сөрөг тал, боловсронгуй болгох асуудал” сэдэвт семинарт “Ашигт малтмалын тухай хууль ба байгаль орчны хууль тогтоомжийн харилцан хамаарал” илтгэл, 2002. Улаанбаатар.
УИХ-н Тамгын газар, МУИС-ийн ХЗС, Ханнс Зайделийн сангаас хамтран зохион байгуулсан “Захиргааны хэргийн шүүх” сэдэвт олон улсын симпиозумд “Захиргааны актын тухай ойлголт, түүний хуулинд тусгагдсан байдал” илтгэл, 2003. Улаанбаатар.
Хууль зүйн үндэсний төвөөс зохион байгуулсан “Захиргааны хэргийн шүүх” эрдэм шинжилгээний семинарт “Захиргааны актын онолын шинэлэг асуудал” илтгэл, 2003. Улаанбаатар.
МУИС-ийн ХЗС, Цагдаагийн академи, Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг – Удирдлагын академи “Сүлд” хууль зүйн дээд сургууль, хамтран зохион байгуулсан “Захиргааны эрх зүйн шинжлэх ухааны хөгжлийн төлөв байдал, цаашдын хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний семинарт “Захиргааны эрх зүйн онолын шинэ хандлагууд, илтгэл, 2003.11.28. Улаанбаатар
МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний төв, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Японы Нагояагийн их сургууль хамтран зохион байгуулсан “Газар – эрх зүйн асуудал, практик” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд “Хот сууринд газар өмчлөх, эзэмших, ашиглах асуудал” илтгэл, 2004.09.10-11. Улаанбаатар
“Хот суурин газар өмчлөх, эзэмших, ашиглах асуудал”, Хууль дээдлэх ёс, 2004. Улаанбаатар
МУИС-ийн ХЗС-ийн зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хуралд “Төр ба иргэдийн хамтын ажиллагааны эрх зүйн зохицуулалт” илтгэл, 2004. Улаанбаатар
МУИС-ийн ХЗС-ийн зохион байгуулсан “Монгол Улсын эрх зүйн шинэтгэл: экологийн эрх зүй, газрын эрх зүйн шинжлэх ухаан” онол практикийн хуралд “Байгалийн нөөцийг зохистой ашиглахад захиргааны гэрээний үүрэг” илтгэл, 2004. Улаанбаатар
“Environmental Law in Asia – From Lawmaking to Enforcement and Compliance” International Symposium, Graduate School of Law, Nagoya University, “The Environmental Law of Mongolia: The Present Status of Legal Regulation and Its Challenges” р.8, 2005.07.9-12, Nagoya
“The Environmental Law of Mongolia: The Present Status of Legal Regulation and Its Challenges”, Grant-in-Aid for Scientific Research: Legal Assistance in Asia, February 2006, p.117, Graduate School of Law, Nagoya University
Нидерландын Засгийн газар, Дэлхийн банкнаас зохион байгуулсан “Байгаль орчны менежментийн чадавхийг нэмэгдүүлэхэд залуу үеийн оролцоо” сэдэвт бага хуралд “Байгаль орчны хуулийн хэрэгжилт ба байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог дэмжих эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудал” илтгэл, 2006.03.30-31. Улаанбаатар
МУИС-ийн ХЗС-ийн Төр, захиргааны тэнхимээс зохион байгуулсан “Үндсэн хууль, ба Захиргааны эрх зүйн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд “Монголын захиргааны эрх зүйн шинэтгэлд гэрээний зохицуулалтыг боловсронгуй болгохын ач холбогдол” илтгэл, 2006.05.17. Улаанбаатар
Байгаль орчны яамнаас зохион байгуулсан “Байгалийн нөөцийн тогтвортой менежментийг иргэдэд тулгуурлан хөгжүүлэх эрх зүйн асуудал” семинарт “Байгаль орчны хуулиуд дахь гэрээний эрх зүйн орчинд хийсэн дүн шинжилгээ, боловсронгуй болгох асуудал” илтгэл, 2006.06.30. Улаанбаатар
МУИС-ийн ХЗС, ХЗҮХ-ээс хамтран зохион байгуулсан “Монгол Улсын захиргааны эрх зүйн тусгай ангийн хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний хуралд “Монгол Улсын захиргааны эрх зүйн ерөнхий, тусгай ангийн уялдаа холбоо, Татварын эрх зүйн жишээн дээр” илтгэл, 2012. Улаанбаатар
МУИС-ийн ХЗС, ХИС-ийн Билиг дээд сургууль, ХЗҮХ, ШУА-ийн ФСЭХ-аас хамтран зохион байгуулсан “Эрх зүйн үзэл баримтлал: Шинэ хандлага” олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд “Эрх зүйт төрийг байгуулах нь” илтгэл, 2012. Улаанбаатар
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 55 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Захиргааны ерөнхий хуулийн онолын асуудал” илтгэл, 2016 он. Улаанбаатар
“Захиргааны эрх зүйн тусгай ангийн эрх зүйн зохицуулалт ба тулгамдаж буй асуудал”, Эрх зүй сэтгүүл, 2018. тусгай дугаар II. Улаанбаатар
Солонгосын Чембугийн их сургуульд болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Монголын захиргааны эрх зүйн хөгжил, төлөвшил” илтгэл, 2017. БНСУ
МУИС-ийн Хууль зүйн сургууль, Японы Нагоягийн их сургууль, Монголын хуульчдын холбоо, Ханнс Зайделийн сангаас хамтран зохион байгуулсан “Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Захиргааны эрх зүйн тусгай ангийн эрх зүйн зохицуулалт ба тулгамдсан асуудал” илтгэл, 2018. Улаанбаатар
“Үндсэн хууль дахь Хууль дээдлэх зарчмын хэрэгжилт”, Хуульчдын форум – 2022, илтгэл. 2022.10.21
Төсөл, судалгаа, нийтлэл, ярилцлага:
“Алтай-Соёны эко бүс нутаг” төслийн хүрээнд Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх судалгаа, шинжээчийн тайлан, WWF Mongolia country office, 2001. Улаанбаатар
“Аргаль хонины менежмент төлөвлөгөөнд шаардлагатай зарим үр дүнг боловсруулах бэлтгэх” шинжээчийн тайлан, Агнуур судлалын “Аргаль” төв, 2002. Улаанбаатар
Campaign to prevent environmental damage from planned Durgun Hydro-power dam construction, WWF Mongolia country office, Report р.20. 2002. Ulaanbaatar.
“Нөмрөгийн гол дээр баригдах гүүр болон бусад холбогдох барилга байгууламжтай холбоотой эрх зүйн актуудад байгаль орчны хууль тогтоомжийн талаас хийсэн тайлан” шинжээчийн тайлан, Дорнод Монголын биологийн төрөл зүйлийг хамгаалах төсөл, 2003.03.31. Улаанбаатар
“Байгаль орчны суурь хуулинд орсон өөрчлөлтийн дагуу байгалийн нөөцийн тогтвортой менежментийг иргэдэд тулгуурлан хөгжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох төсөл” шинжээчийн тайлан, Дэлхийн банк, Нидерландын вант улсын ЗГ, Байгаль орчны яам, 2006.05-07. Улаанбаатар
“Дөргөний усан цахилгаан станцын далан барих төслийн байгаль орчинд үзүүлж болох хортой нөлөөллөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд байгаль орчны хуулийн дүгнэлт”, Өнөөдөр сонин, 2003.07.18
“Төрийн захиргааны байгууллагууд дахь хүнд суртал” төсөл /судлаач/, МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс, 2008. санхүүжүүлэгч: UNDP
“Нийтээр дагаж мөрдөх шийдвэрийн зохицуулалт, түүнийг сайжруулах арга зам” төсөл /судлаач/, санхүүжүүлэгч: Дэлхийн банк, 2009. Улаанбаатар
“Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээ”, /судлаач/ ХЗДХЯ, НХХЯ, ХТҮГ, санхүүжүүлэгч: НҮБ, 2011. Улаанбаатар
“Би шүүхийг өмөөрч байна”, Өнөөдөр сонин, 2012. Улаанбаатар
“Хаалгаар нь хөөхөөр тооноор нь ороод ирэх нь”, Өнөөдөр сонин, 2012. Улаанбаатар
“Үндсэн хуулийг мөрддөггүй юмаа гэхэд зөрчмөөргүй байна”, Зууны мэдээ, 2012
“Зөрчлийн хуулийг буцаан татах үндэслэл”, МУИС-ийн ХЗС, МХХ-ны Захиргааны эрх зүйн хороо, Хууль зүйн бодлогын хэлэлцүүлэг, 2017.04.05. Улаанбаатар
“Зөрчлийн тухай хууль ба Үндэсний эрх зүйн тогтолцооны нуралт” нийтлэл, 2022.03.21, https://www.sonin.mn/news/peconomy/128793, https://www.unuudur.mn/a/232561
"ТАТВАРЫН ЭРХЗҮЙ" ПОДКАСТ, 2022. П.Одгэрэл. Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос "Татварын эрх зүй" сэдвээр подкаст бэлтгэн хүргэж байна.
Уул уурхай ба малчид, П.Одгэрэл, О.Цэрэннадмид, сонсох линк: 2022.09.10, legaldata.mn/news/172 Apple:https;/apple.co/3Ccu6bm…
НЭГ.ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛД:
1.ХЭЗБтХ-ийн 49.1 дэх хэсгийн “Хуульчдын холбоо чиг үүргээ хороодоор дамжуулан хэрэгжүүлнэ” гэсэн зохицуулалтын хүрээнд хороодын зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг боловсронгуй болгож, илүү үр дүнтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
Сайн дурын гэж нэрлэгдсэн салбар эрх зүйн хороог заавал гишүүнчлэлтэй, “мэргэшлийн хороо” болгон хөгжүүлнэ. Хуульчийг салбар эрх зүйн хороонд заавал гишүүнчлэлтэй байх шаардлага нь нэмэлт татвар, хураамж бий болгох үндэслэл болохгүй бөгөөд хуульчдыг мэргэшүүлэх, мэргэшсэн хуульчдыг дэмжих үндсэн зорилгыг агуулна.
2.ХЭЗБтХ-ийн 32 дугаар зүйлд заасан “Мэргэшсэн хуульч”-ийн талаарх зохицуулалтыг амилуулж хэрэгжүүлнэ. Хуульчдыг мэргэшиж ажиллах бүх талын боломж нөхцөлөөр хангана. Мэргэшсэн хуульчийн гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулна.
Хуульчийг мэргэшүүлэх бодлого, хөтөлбөрийг боловсруулах, дүгнэх, шинэчлэн сайжруулах ажлыг болон мэргэшсэн хуульчийн гэрчилгээ олгох асуудлыг салбар эрх зүйн хороодод хариуцуулна.
Мэргэшсэн хуульч, өмгөөлөгчийг иргэд, олон нийтэд сурталчилан таниулах ажлыг тогтмол зохион байгуулна. Орчин үеийн хуулийн практик хэрэглээ бүх хуульчдыг тодорхой салбарын хуулиар мэргэшихийг шаардаж байгаа тул анхаарахгүй орхиж боломгүй юм.
3.ХЭЗБтХ-ийн 45 дугаар зүйлд заасан Хуульчдын холбооны “хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх” үндсэн чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлнэ. Мэргэшсэн болон мэргэших сонирхол бүхий хуульчдыг нэгтгэсэн салбар эрх зүйн хороодыг хууль зүйн бодлогын асуудлаар “хамаарах” УИХ-ын байнгын хороо, Засгийн газрын яам, агентлагтай чөлөөтэй харилцаж, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
Үүний хүрээнд мэргэжлийн чиглэлээр бодлогын нөлөөллийн ажлуудыг тогтмол зохион байгуулж, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход хуульчдын байр суурь, санал, зөвлөмж, судалгааг харгалзан үзэж тусгадаг соёл, зүй ёсны хамтын ажиллагааг бий болгоно.
4.ХЭЗБтХ-ийн 45 дугаар зүйлд заасан Хуульчдын холбооны “Шүүхийн практик, хууль зүйн бодлогын чиглэлд судалгаа хийх” үндсэн чиг үүргийг тогтмол хэрэгжүүлнэ. Үүнтэй уялдуулж, ХЭЗБтХ-ийн 59.5 дахь хэсэгт заасны хүрээнд хараат бус, хууль зүйн судалгааны бүтцийг Хуульчдын холбооны дэргэд байгуулж, ажиллуулна.
Судалгааны бүтэц нь салбар эрх зүйн хороодын үйл ажиллагаан дээр үндэслэх бөгөөд тус хороодын санал, санаачлага, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжоор хангана. Түүнчлэн хуулийн магистр, доктор болон бусад судалгааны ажлын үр дүнг практикт нэвтрүүлэх арга хэмжээг зохион байгуулна.
Судалгааны бүтэцтэй хамтатган нийт хуульчид үнэ төлбөргүйгээр чөлөөтэй ашиглах номын сан (цахим номын сан) байгуулна. Судалгааны бүтэц, номын сангийн ажиллах орчин, нөхцөлийг цогцоор нь төлөвлөж, шийдвэрлэнэ. Судалгааны бүтцийн үйл ажиллагааны санхүүжилт болон гадаад харилцаан дээр анхаарч ажиллана.
5.ХЭЗБтХ-ийн 59 дүгээр зүйлийн хүрээнд Хуульчдын холбооны үйл ажиллагаанд маш чухал ач холбогдолтой Зөвлөхүүдийн зөвлөлийг байгуулж ажиллуулна.
Зөвлөхүүдийн зөвлөл нь “Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хуульчдаас бүрдэх” хууль зүйн тодорхой шаардлагатай бөгөөд энэхүү зөвлөлийг бүрдүүлэхдээ хуульчдын саналыг харгалзан үзэх журмыг боловсруулж, хэрэгжүүлнэ.
6.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг цаг алдахгүйгээр батлуулж, хэрэгжүүлэх тал дээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж, хуульчдын холбоог бэхжүүлэх, үйл ажиллагааны үр дүн, цар хүрээг нэмэгдүүлэх, гишүүн хуульчдад тулгарсан хүндрэлтэй асуудлуудыг зөв зохистойгоор шийдвэрлэх ач холбогдол бүхий зохицуулалтуудыг хуульд тусгуулах арга хэмжээг авна.
ХОЁР.ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛД:
1.Холбооны үйл ажиллагаа, үйлчилгээг бүрэн цахимжуулж, цаг хугацаа орон зайнаас үл хамааран хуульчид хоорондоо хамтран ажилладаг дэд бүтцийг байгуулна. Энэхүү цахим дэд бүтцийг ашиглаж, хуульч бүр санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, түүнийгээ нийт хуульчдад хүргэж танилцуулдаг, санал шүүмжлэл, мэтгэлцээн өрнүүлдэг, хэлэлцүүлэг зохион байгуулдаг, түүнийх нь үр дүнд тодорхой шийдэл, үр дүн гарч хэрэгждэг дэг, соёл, журмыг бий болгоно.
Хуульчид бид хуулийн алдаа оноог тал бүрээс нь өөрсдийн бие дээр мэдэрч, засаж залруулах талын санал, шийдлийг байнга бодож, боловсруулж явдаг онцлогтой хүмүүс. Иймд хуульчдынхаа хүрээнд санал солилцох, мэтгэлцэх, хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг үйл ажиллагааны албан ёсны байдлыг хангах хялбар цахим системийг бий болгон хэрэглээнд нэвтрүүлж, хууль зүйн бодлогын асуудлаарх хуульчдын санал, шүүмжлэл, шийдлийг УИХ болон Засгийн газарт шуурхай хүргэдэг болгоно.
2.Хуульчийн үргэлжилсэн болон албан бус сургалтын агуулга, хөтөлбөрийг хуульчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлж төрөлжүүлнэ. Сургалтыг “Суурь сургалт (шинэ хуульчдад зориулсан), Мэргэшүүлэх сургалт (ахисан шатны), Практик сургалт (3-аас дээш жил ажилласан хуульчдад зориулсан)” гэсэн 3 төрөлд ангилан, тухайлан боловсруулсан үр дүнтэй сургалтын хөтөлбөрөөр явуулж, багц цагийг онцлог бүрт нь тохируулж, оновчтойгоор тооцож явах болзол, журмыг нэвтрүүлнэ.
“Практик сургалт” нь хуульчдын баримталж буй хууль зүйн бодлогын асуудал, олон талт судалгаа, оролцоонд үндэслэх бөгөөд 1 жилийн кредитийн 50 хүртэлх хувиар багц цагийг тооцно. Хуульч нь тодорхой хуулийн асуудал дээр зохих судалгааг хийж, үндэслэл бүхий санал, шүүмжлэл дэвшүүлэн, хуульчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан мэтгэлцэж, тодорхой үр дүнд хүрсэн идэвхитэй ажиллагааг явуулжан өөрийн мэдлэг чадвар болон бусад хуульчдынхаа мэдлэгт хөрөнгө оруулж байгаа нь “практик сургалт” юм. Үүний хүрээнд хуульчдын оролцоо бүрийг үнэлж, кредит цаг тооцдог болох бүрэн боломжтой бөгөөд энэ харилцааг зохицуулсан журмыг холбооны зөвлөлөөр батлуулж, хэрэгжүүлнэ.
Мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг практик сургалтын үр дүнтэй уялдуулж, салбар эрх зүйн хорооны оролцоотойгоор боловсруулж, хэрэгжүүлдэг болгоно.
3.Холбооны орлого, зарлага, хадгаламж, санхүүгийн мэдээллийг ил тод болгож, шилэн дансны тогтолцоо, журмаар ажилладаг болгоно.
4.Шүүх, прокурор, нотариат, өмгөөллийн байгууллагын цахим үйлчилгээг дэмжиж, хуульчдын эрх ашиг, оролцоог хангах шаардлага, нөхцөлийн хүрээнд хамтран ажиллана. Тухайлбал Шүүх эрх мэдлийн байгууллагаас хэрэгжүүлэхээр баталсан “Цахим шүүх” бодлогын концепцийг бүх талаар дэмжиж, шүүхийн үйл ажиллагааг цахимжуулахад Холбооны болон хуульчдын дэмжлэгийг чиглүүлнэ.
5.Орчин үеийн хөгжил, дэвшлээс хоцрохгүй байх, түрүүлж алхах, шинэ мэдлэг, бодит мэдээллээр тухай бүр хангагдах боломжийг нийт хуульчиддаа бүрдүүлж өгөхийг зорино.
ГУРАВ.ХУУЛЬЧДЫН НИЙТЛЭГ ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛД:
Хууль тогтоогчдын баталсан буруу, алдаатай хууль буюу улс төрийн зохисгүй шийдвэрийн хариуцлагыг шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульч нар маань хүлээдэг боллоо.
Хуульчид бол хуулийг хэрэгжүүлэх л үүрэгтэй. Бидний хувьд буруу хууль гэсэн ойлголт байдаггүй. Хамгийн харамсалтай нь иргэд, олон нийтийн зүгээс буруу, алдаатай хуулиас үүдэн гарсан шударга бус байдлын хариуцлагыг хуульч нараас нэхэж, нийтээр нь буруутгах хандлага бий болж байгаатай хуульчид бид огтхон ч эвлэрч болохгүй юм.
Шүүгч, өмгөөлөгч эсвэл прокурор дангаараа энэ хариуцлагаас мултарч нэр цэвэр гарах боломжгүй. Иймд хуульчид бүгдээрээ нэгдэж, шударга ёсны төлөө, шударга хуулийн төлөө, хуулийг шударгаар хэрэгжүүлэхийн төлөө илүү хүчтэй, илүү нягт хамтран ажиллахаас өөр сонголтгүй байна. Энэ хуульчдын хамтын ажиллагааг зохион байгуулж хуульчдын нэр хүндийг сэргээх, нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь Монголын Хуульчдын холбооны үндсэн хийх ажил юм.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн багц хуулийн төслийг боловсруулж, Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэн УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх тал дээр хамтран ажиллахыг хүсэв
Олон улсын Барын холбооны “Шилдэг про боно хуульч” шагналыг анх удаа Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Баасанжаргал хүртэв.