Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

                                                                             МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШАГНАЛЫН ЖУРАМ
                                                                                                                НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
                                                                                                            НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ


1.1 дүгээр зүйл.Журмаар зохицуулах харилцаа
1.Энэхүү журмын зорилго нь хүний эрхийг хамгаалах, нийгмийн шударга ёсыг хангах, хууль зүйн салбарт үр бүтээлтэй, идэвх санаачлагатай ажиллаж салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан хуульчид Монгол Улсын цол хүртээх, төрийн одон, медаль /цаашид “Төрийн шагнал” гэх/-иар шагнуулахаар нэр дэвшүүлэх, Хууль зүйн салбарын шагнал олгуулахаар өргөн мэдүүлэх, Монголын Хуульчдын холбоо /цаашид “Холбоо” гэх/-ны шагналаар шагнаж, урамшуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.
2.Монгол Улсын хууль зүйн салбарт гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнийг Холбооны шагналаар шагнан урамшуулж болно.


                                                                                                            ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БОЛОН ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ, УЛАМЖЛАХ
2.1 дүгээр зүйл.Монгол Улсын цол хүртээх, одон, медиалиар шагнуулахаар санал гаргах
1.Холбооны гишүүн, ажилтанд Монгол Улсын цол хүртээх, төрийн одон, медалиар шагнуулах саналыг дор дурдсан этгээд Холбооны зөвлөлд гаргана.
1.1. Холбооны хороо;
1.2.тухайн хуульчийн ажиллаж байгаа байгууллага;
1.3.Холбооны Ерөнхийлөгч.
2.Энэ зүйлийн 1-д заасан санал гаргаж байгаа этгээд нь шагналд нэр дэвшигч эрхэлсэн ажилдаа ямар санал санаачилга, ололт амжилт, бүтээл гаргасан, түүнийг хэрэгжүүлснээр улс, эх орны болон хууль зүйн салбар, Холбоо, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хөгжилд ямар ашиг тус, ахиц гарсныг баримтаар дурдан тусгаж, хуульчийн гаргасан амжилтад тохирох цол, одон, медалийн нэрийг тодорхой заасан саналаа бичиж, баталгаажуулсан байна.
2.2 дугаар зүйл.Монгол Улсын цол хүртээх, одон, медиалиар шагнуулахаар уламжлах
1.Холбооны зөвлөл энэ журмын 2.1 дүгээр зүйлийн 1-д заасан саналыг хуралдаанаараа хэлэлцээд, нэр дэвшигчид Монгол Улсын цол хүртээх, төрийн одон, медалиар шагнуулах болзол, шаардлагыг хангасан гэж үзвэл шагнал олгуулахаар эрх бүхий этгээдэд уламжлах эрхийг Холбооны Ерөнхийлөгчид олгосон шийдвэр гаргана.
2.Холбооны Ерөнхийлөгч Холбооны зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Монгол Улсын цол хүртээх, төрийн одон, медалиар шагнуулахаар уламжлах тухай албан бичигт нэр дэвшигчийн анкет, тодорхойлолт, Монгол Улсын цол хүртээх, төрийн одон, медалиар шагнуулахаар хэлэлцсэн Холбооны зөвлөлийн хурлын шийдвэрийг хавсарган хүргүүлнэ.
2.3 дугаар зүйл.Хууль зүйн салбарын шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлэх
5
1.Холбооны гишүүнийг Хууль зүйн салбарын шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлэх санал гаргахад энэ журмын 2.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.
2.4 дүгээр зүйл.Хууль зүйн салбарын шагналаар шагнуулахаар өргөн мэдүүлэх
1.Холбооны зөвлөл Хууль зүйн салбарын шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлсэн саналыг хуралдаанаараа хэлэлцээд, нэр дэвшигчийг уг шагналаар шагнуулах болзол, шаардлагыг хангасан гэж үзвэл тохирсон шагналыг олгуулахаар Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд өргөн мэдүүлэх эрхийг Холбооны Ерөнхийлөгчид олгож, шийдвэр гаргана.
2.Холбооны Ерөнхийлөгч энэ зүйлийн 1-д заасан шийдвэрийг үндэслэн Хууль зүйн салбарын шагналаар шагнуулахаар өргөн мэдүүлэхдээ энэ журмын 22 дугаар зүйлийн 2-т заасан бичиг баримтыг хавсарган хүргүүлнэ.


                                                                                                 ГУРАВДУГААР БҮЛЭГ
                                                                   ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШАГНАЛ, ТҮҮНИЙГ ОЛГОХ

3.1 дүгээр зүйл.Хуульчдын холбооны шагнал, түүний төрөл
1.Холбооны хөгжил, шинэтгэлд хувь нэмрээ оруулсан, хуульчаар ажиллах боловсон хүчин бэлтгэхэд бодитой хувь нэмэр оруулсан, хууль зүйн салбарын хөгжилд онцгой үр дүн өгөхүйц эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл туурвисан, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаандаа амжилт гарган тогтвортой ажиллаж, амжилт бүтээл нь хамт олон, үйлчлүүлэгч, мэргэжлийн хүмүүст үнэлэгдсэн хуульчийг болон бусад этгээдийг Холбооны шагналаар шагнана.
2.Холбооны шагнал нь дор дурдсан төрөлтэй байна:
2.1.Хүндэт тэмдэг;
2.2.Шилдэг пробоно хуульч;
2.3.Хуульчдын холбооны дээд шагнал.
3.2 дугаар зүйл.Шагнал олгох ерөнхий нөхцөл
1.Шагналд нэр дэвшигч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна:
1.1.Сахилгын шийтгэл хүлээгээгүй байх;
1.2.Холбооны тухайн хуульчийн харьяалагдаж байгаа хороо эсхүл ажиллаж байгаа байгууллага тодорхойлсон байх;
1.3.Байгууллагын үнэт зүйлийг эрхэмлэн, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэхэд үлгэрлэгч байх;
1.4.Холбооны гишүүн байх.
2.Хүндэт тэмдгийг Холбооны хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хуульч биш хүнд олгож болох бөгөөд энэ тохиолдолд энэ зүйлийн 1-д заасан шаардлага хамаарахгүй.
3.3 дугаар зүйл.Шагналын загвар, түүнийг олгоход тавигдах тусгай шаардлага
1.Шагналын загвар, түүнийг олгоход тавигдах тусгай болзол, шалгуурыг Холбооны зөвлөл батална.
3.4 дүгээр зүйл.Шагналд нэр дэвшүүлэх
1.Холбооны шагналд нэр дэвшүүлэх саналыг Холбооны хороо эсхүл тухайн хуульчийн ажиллаж байгаа байгууллага, Ерөнхийлөгч Тамгын газарт гаргана.
6
2.Энэ журмын 3.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т, заасан шагналыг Үндэсний их баяр, наадам, Холбооны ойн баярыг тохиолдуулан, 3.1 дүгээр зүйлийн 2.3-т заасан шагналыг шинэ жилийн баярыг тохиолдуулан тус тус олгоно.
3.Энэ зүйлийн 2 дахь заалт нь гадаадын иргэн, бусад хуульч бус этгээдэд хүндэт тэмдэг олгоход хамаарахгүй.
4.Холбооны шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлсэн хуульчийн ажил байдлын тодорхойлолтод эрхэлсэн ажилдаа ямар санал санаачилга гаргасан, түүнийг хэрэгжүүлснээр тухайн байгууллага, нийгэмд өгсөн ашиг тусын талаар тодорхой, үнэн зөв тусгасан байна.
5.Холбооны шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлж буй тодорхойлолтод дор дурдсан материалыг хавсаргана:
5.1.шагнуулахаар нэр дэвшүүлсэн тухай албан бичиг;
5.2.шагнуулахаар хэлэлцсэн Хорооны болон байгууллагын удирдах зөвлөлийн хурлын шийдвэр;
5.3.ажил байдлын тодорхойлолт /ажлын үр дүнгийн үзүүлэлт, бүтээлийн жагсаалтыг хавсаргах/;
5.4.урьд нь шагнагдсан шагналуудын хуулбар;
5.5.онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн хуулбар.
6.Шагналд нэр дэвшүүлсэн хуульчийн материалыг тухайн шагналыг олгох баяр, ойн өдөр болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө Холбоонд ирүүлнэ.
3.5 дугаар зүйл.Шагналыг шийдвэрлэх
1.Холбооны шагналаар шагнуулахаар нэр дэвшүүлсэн хуульчийн материалыг Холбооны Тамгын газар хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шагнал олгох эсэх талаар саналыг боловсруулан Холбооны Ерөнхийлөгчид танилцуулна.
2.Энэ зүйлийн 3.1 дүгээр зүйлийн 2.3-т заасан шагналыг Холбооны зөвлөлийн шийдвэрээр, мөн зүйлийн 2.1, 2.2-т заасан шагналыг Холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар тус тус олгоно.


                                                                                                ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
                                                                                                      БУСАД ЗҮЙЛ

4.1 дүгээр зүйл.Шагналын мэдээллийг бүртгэх
1.Хуульчийн болон Холбооны шагнал, шагнагдсан хуульчийн талаарх мэдээллийг Тамгын газар хариуцан хөтөлнө.
2.Тамгын газар шагналын талаарх бүртгэл мэдээллийг цахимаар болон цаасаар хөтөлнө.
4.2 дугаар зүйл.Журам хүчин төгөлдөр болох
1.Энэ журмыг 2014 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Онцлох үйл явдал
2002 он

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн багц хуулийн төслийг боловсруулж, Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэн УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх тал дээр хамтран ажиллахыг хүсэв

2002 оны 12 сар

Олон улсын Барын холбооны “Шилдэг про боно хуульч” шагналыг анх удаа Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Баасанжаргал хүртэв.