Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооноос “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” (2023-2025) төсөлтэй хамтран “WHY MEDIATION” Арилжааны Эвлэрүүлэн зуучлалын талаарх Канад улсын сайн туршлага" сэдэвт чөлөөт ярилцлагыг зохион байгуулна. Эрхэм эрх зүйч, хуульч, өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч, хуулийн салбарын ажилтнуудыг тус хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.
Хэзээ: 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10:00-12:00 цаг
Хаана: УИХ-ын тамгын газрын байр, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн хурлын танхим /хуучнаар Хуульчдын танхим/-д болно.
Бүртгүүлэх: https://forms.gle/VkiNCLz7nXp9BhFZ9
Танхимын багтаамжаас хамааран оролцогчдын тоо хязгаартай (50 хүн) тул урьдчилан бүртгүүлнэ үү.
Холбоо барих: 70116364