Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН ҮЕИЙН АСУУДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Хурлын зорилго: Академич Ж.Амарсанаагийн нэрэмжит “Олон улсын эх зүйн орчин үеийн асуудал, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал нь эрдэмтэн судлаачид болон хуульчдын дунд хэлэлцүүлэг хийх, тус салбарын хөгжил, Монгол Улс дахь нөхцөл байдал, олон улсын хамтын үйл ажиллагаанд Монгол улсын оролцоо, тулгамдсан асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх арга замын талаар санал, зөвлөмж дэвшүүлэхэд оршино.

Хамрах хүрээ: Үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал

Зохион байгуулагч: МУИС-ийн харьяа “Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн судалгааны төв” болон “Эдийн засаг, бизнесийн эрх судалгааны зүйн төв”

Хурал болох газар: МУИС-ийн Төв номын сан, Багшийн хөгжлийн төв

Товлосон хугацаа: 2024.11.29-ний өдөр

Хурлын хэлбэр: танхим

Хурлын хэл: Монгол, англи

Илтгэлийн чиглэл: Хуралд оролцох илтгэл нь дараахь хүрээнд байж болно.

  1. Олон улсын эрх зүйн тогтолцоо, шинэчлэл
  2. НҮБ-ын байгууллагын цаашдын чиг хандлага, тулгамдсан асуудал
  3. Эдийн засгийн салбар дахь олон улсын хамтын ажиллагаа, чиг хандлага
  4. Хүрээлэн буй орчин ба олон улсын эрх зүй
  5. Хиймэл ухаан ба олон улсын эрх зүй
  6. Олон улсын эрх зүй дэх хариуцлагын асуудал, олон улсын хандлага
  7. Олон улсын хувийн эрх зүйн шинэтгэлийн асуудал

Оролцогчид: хуулийн сургуулийн багш, олон улсын эрх зүйн чиглэлийн судлаач, хуульч, магистрант болон докторант

Илтгэгчээр оролцох талаар мэдэгдэх: Хурлаар хэлэлцүүлэх илтгэлийн сэдвийг, илтгэгчийн талаарх товч танилцуулгыг 2024.11.01-ний өдрийн 18:00 цаг хүртэл ninjin.b@num.edu.mn хаягаар хүлээн авна.

Илтгэлд тавигдах шаардлага:

Илтгэлийг хурлын дараа эмхэтгэн legaldata.mn болон бусад олон улсын онлайн сайтад нээлттэй хандаж болохоор нийтлэх ба илтгэлийн бүрэн эх болон PPT-г 2024.11.20 хүртэл дээрх заасан хаягаар ирүүлнэ үү.

Эрдэм шинжилгээний хуралтай холбоотой асуудлаар 93110307, 99030580 дугаарын утсаар мэдээлэл авна уу.

МУИС-ийн Хууль Зүйн Сургууль

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
14 цаг 50 мин
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
Уржигдар 16 цаг 08 мин
ХУУЛЬЧИД ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗЛАА
Уржигдар 12 цаг 03 мин
МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГТ АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
2025-03-31 16:20
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЛОО
2025-03-31 15:41
ХҮҮХДИЙН ЭСРЭГ ҮЙЛДЭЖ БУЙ ГЭМТ ХЭРГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
2025-03-31 14:31
2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ТООН МЭДЭЭЛЭЛ2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ТООН МЭДЭЭЛЭЛ
2025-03-31 14:19
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2025-03-31 11:44
“ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХАД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ АШИГЛАХ НЬ” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-03-28 17:22
ХУУЛЬЧИЙН КАРЬЕР, ХӨГЖЛИЙН ТУСГАЙ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-03-27 16:10
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-03-27 15:51
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-03-27 10:39
“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХУУЛИЙН ТАЙЛБАР” НОМ ШИНЭЧЛЭГДЛЭЭ
2025-03-27 10:06
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-03-26 14:41
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-03-26 11:57
ХУУЛЬЧИЙН КАРЬЕР, ХӨГЖЛИЙН ТУСГАЙ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
2025-03-24 14:08
INTERNATIONAL LAW AND MOOT COMPETITIONS FOR LAW STUDENTS AND LAW SCHOOLS: DEVELOPING PROFESSIONAL SKILLS AND UNLOCKING YOUR GLOBAL CAREER
2025-03-24 13:15
ЯРИЛЦЛАГА-ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-03-24 13:04
ЯПОНЫ ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025-03-21 16:18