Монголын Хуульчдын холбоо нь Хуульчийн мэргэжлийн шалгалтын агуулга, сорилго боловсруулах, бодлого дүгнэх аргачлалд зохих шинэчлэлтийг хийх, сайжруулах зорилгоор АНУ-ын Фулбрайтын хөтөлбөрт хамрагдаж байгаа билээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооноос “АНУ-ЫН ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ТОГТОЛЦОО БОЛОН МОНГОЛЫН ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ” сэдэвт чөлөөт ярилцлагыг 2024 оны зургадугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү чөлөөт ярилцлагын зочноор АНУ-ын Калифорнийн Их сургуулийн Хууль зүйн клиникийн профессор хатагтай Мэй Лин Спенсэр оролцсон.
Тус үйл ажиллагаанд хуульч, эрх зүйч, хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудын төлөөлөл оролцсон бөгөөд ярилцлагын хүрээнд АНУ-ын Хуульчийн мэргэжлийн шалгалтын тогтолцооны талаарх ерөнхий ойлголтыг өгч, Монголын хуульчийн мэргэжлийн шалгалтын өөрчлөлт, шинэчлэлтийн талаар саналаа хуваалцсан юм.
Хүндэт зочин хатагтай Мэй Лин Спенсэр болон нийт оролцогчдодоо талархал илэрхийлье.