Монголын Хуульчдын холбоо нь Хуульчийн мэргэжлийн шалгалтын агуулга, сорилго боловсруулах, бодлого дүгнэх аргачлалд зохих шинэчлэлтийг хийх, сайжруулах зорилгоор АНУ-ын Фулбрайтын хөтөлбөрт хамрагдаж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн зөвлөхөөр АНУ-ын Калифорнийн Их сургуулийн Хууль зүйн клиникийн Профессор хатагтай Мэй Лин Спенсэр ажиллаж байна.
Тус төслийн хүрээнд Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооноос зохион байгуулж буй “АНУ-ЫН ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ТОГТОЛЦОО БОЛОН МОНГОЛЫН ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ” сэдэвт чөлөөт ярилцлагад урьж байна.
Хатагтай Мэй Лин Спенсэр нь АНУ-ын Хуульчийн мэргэжлийн шалгалтын тогтолцооны талаарх ерөнхий ойлголт болон Монголын Хуульчийн мэргэжлийн шалгалтад санал болгох өөрчлөлт, шинэчлэлтийн талаар ярилцах юм.
Ярилцлагын төгсгөлд Хатагтай Мэй Лин Спенсэртай танилцах, чөлөөт яриа өрнүүлэх нетворк хийх арга хэмжээтэй. Зууш болон уух зүйлсээр хангана.
Ярилцага англи хэлээр монгол орчуулгатай явагдана.
Жич: Энэхүү үйл ажиллагаанд хуулийн сургуулийн оюутнууд болон эрх зүйчид оролцох боломжтой.
Оролцох хуульчид болон оюутнууд 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цагийн дотор дараах https://forms.gle/H6muj3iqYVKv6ztc7 холбоосоор нэвтэрч бүртгүүлнэ үү.
Төлбөрийг худалдаа хөгжлийн банкны 499218869 дугаарын дансанд нэр, утасны дугаараа бичиж хийнэ үү
Тус үйл ажиллагаатай холбоотой асуулт байвал Хуульчдын холбооны Олон Улсын эрх зүйн хороо хариуцсан мэргэжилтэн Г.Болор-Эрдэнэтэй 70116364 /6/ утсаар холбогдон мэдээлэл авна уу.