Монголын Хуульчдын холбоо нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үйл ажиллагааны хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.
Энэ хүрээнд 2024 оны тавдугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд /Драгон, Мишээл, Дүнжингарав, Баянхошуу, Сэлбэ, Хорооллын эцэс E-март/ болон 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд, хууль, эрх зүйн анхан шатны звлөгөөг үнэ төлбөргүй өгнө.
Иргэн та 2024 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд дээрх дугааруудад холбогдож холбогдож мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүлийн эрх зүй гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой юм.