Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Боловсролын хүрээлэн, МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль, Монголын Хуульчдын холбоо, Дотоод хэргийн их сургууль хамтран "Багшийн хөгжил- Боловсролын шинэчлэл" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Дотоод хэргийн их сургуулийн "Соёмбо" танхимд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Хуульч, судлаачид та бүхнийг энэхүү эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэн оролцохыг урьж байна.