Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооноос АНУ-ын Элчин Сайдын яамтай хамтран “МОНГОЛ ДАХЬ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлгийг 2024 оны дөрөвдүгээр 04-ний өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны өнөөгийн нөхцөл байдал, түүнд тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийг өөрчлөх, сайжруулах санал шийдлийн талаар хөндөж ярилцсан. Тус хэлэлцүүлэгт Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Олон улсын эрх зүйн хорооны тэргүүн, “Anderson & Anderson" ХХН-ийн партнер Х.Наранбулаг, “Melville Erdenedalai” ХХН-ийн партнер О.Эрдэнэдалай, “Mahoney Liotta" ХХН-ийн партнер О.Ууганбаяр, “Anand Advocates" ХХН-ийн партнер Н.Энхцэцэг, АНУ-ын ЭСЯ-ны Худалдааны ахлах мэргэжилтэн Michael Richmond, мэргэжилтэн М.Номинцэцэг, PwC фирмийн Монгол дахь салбарын хуулийн менежер Р.Мөнхжаргал нар оролцож өөрсдийн байр суурь, саналыг хуваалцсан юм. Дугуй ширээний хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам болон хэлэлцүүлэгт оролцож туршлага, санал бодлоо хуваалцсан нийт хуульчдадаа талархал илэрхийлье