Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, Арбитрч Х. Наранбулаг Хонг Конг хотод зохион байгуулагдсан Олон улсын арбитрын мэтгэлцээний “William C. Vis International Commercial Arbitration Moot (East)” тэмцээнд Арбитрчаар ажиллалаа.
Олон улсын арбитрын мэтгэлцээний “William C. Vis International Commercial Arbitration Moot (East)” тэмцээн нь жил бүр дэлхийн хуулийн сургуулиудын дунд олон улсын арбитрын шүүхүүдийн дүрмийн дагуу зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн мүүт нь Олон улсын худалдааны танхимын дэргэдэх Олон улсын арбитрын шүүхийн (“ICC Court of Arbitration”) Дүрмийн дагуу зохион байгуулагдаж тус мүүтэд нийт 144 баг болон 1400 оролцогчид оролцжээ. Тус мүүт нь Австрийн Венна дахь мүүтийн салбар мүүт бөгөөд 2003 оноос хойш 21 дэх удаагаа зохион байгуулагдаж байна.