Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ БА ХУУЛЬЧ - ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ХАРИЛЦАА (ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА)

Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооноос санаачлан зохион байгуулж буй “ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ БА ХУУЛЬЧ - ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ХАРИЛЦАА (ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА)” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна.

Тус хэлэлцүүлэгт “Clifford Chance” олон улсын хуулийн фирмийн Парис хот болон Сингапур улс дахь салбар оффисуудын хуульчид болон Вашингтон ДиСи дэх АНУ-ын Худалдааны яамны Хуулийн зүйн газрын Өмгөөлөгч нар зочин панелистаар оролцоно. “Clifford Chance” олон улсын хуулийн фирм нь дэлхийн топ 10 том хуулийн фирмийн нэг бөгөөд нэг жилд ойролцоогоор 2.8 тэрбум ам.долларын орлоготой, 3700 орчим хуульчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг хуулийн фирм юм.

Хэлэлцүүлгээр зочин панелистууд нь олон улсын үйлчлүүлэгч нарт хил дамнасан өндөр үнийн дүн бүхий олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, олон улсын томоохон шүүхийн болон арбитрын хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, дэлхийн өнцөг булан бүрт хэрэгжих буй мега төслүүдэд хууль зүйн зөвлөгөө өгч буй хуульчийн туршлагаасаа хуваалцаж ялангуяа эдгээр хууль зүйн үйлчилгээ дэх хуульч-үйлчлүүлэгч хоорондын харилцааны асуудлаар олон улсын туршлага хуваалцана.

Арга хэмжээний эхний хэсэгт үндсэн хэлэлцүүлэг явагдаж сүүлийн хэсэгт панелист хуульчидтай танилцах, чөлөөт яриа өрнүүлэх нетворк хийх арга хэмжээтэй бөгөөд хөнгөн зуушаар хангана.

Хэлэлцүүлэг Англи хэл дээр Монгол орчуулгатай явагдана.

Тус арга хэмжээ нь “Бизнесийн хэлэлцээр хийх арга зүй” сургалтын оролцогч нарт үнэ төлбөргүй байх бөгөөд тус сургалтад хамрагдаж амжаагүй хуульчдад 100.000 төгрөгийн төлбөртэй.

Оролцох хуульчид 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн дотор энд дарж бүртгүүлнэ үү. Хэлэлцүүлэг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 17.30 минутад эхэлнэ.

Хэлэлцүүлэгтэй холбоотой асуулт байвал Хуульчдын холбооны Олон Улсын эрх зүйн хороо хариуцсан мэргэжилтэн Г.Болор-Эрдэнэтэй 70116364 /6/ утсаар холбогдон мэдээлэл авна уу.           

Төлбөр: 100.000 төгрөг

Худалдаа хөгжлийн банк 499 218 869 /гүйлгээний утга: Нэр, Гар утасны дугаар/

 

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24