Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооноос зохион байгуулсан “Үндсэн хуулийн цэцийн тухай хууль”, “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн төсөл сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч доктор, профессор П.Одгэрэл нээж, Удирдах зөвлөлийн гишүүн доктор В.Удвал “Үндсэн хуулийн цэцийн тухай хууль”, “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн төсөл сэдэвт танилцуулга хийлээ.
Хэлэлцүүлэгт Монголын хуульчдын холбооны хорооны тэргүүн нар, нийт хуульч, өмгөөлөгчид идэвхтэй оролцож хуулийн төсөлд санал шүүмжлэл өрнүүлсэн ажил хэрэгч хэлэлцүүлэг боллоо.