Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооны төлөвлөгөөт ажлын хүрээнд “DB>S” ХХН болон олон улсын “Allen & Overy” хуулийн фирмээс зохион байгуулж буй “ESG буюу Байгаль орчин, нийгэм, засаглал” сэдэвт семинар зохион байгуулагдах тул хуульчид та бүхнийг урьж байна.
Тус семинар нь “DB>S” болон “Allen & Overy” хуулийн фирмийн санаачилгаар зохион байгуулагдаж буй бөгөөд суудлын тоо хязгаартай тул семинарт оролцохыг хүссэн хуульчид alimaa@mglbar.mn хаягаар бүртгүүлнэ үү.
Семинараар “DB>S” болон “Allen & Overy” хуулийн фирмийн хуульчид ЕSG санхүү, устөрөгч, нүүрстөрөгчийн зах зээл, нүүрстөрөгчийн хуримтлал зэрэг Ази номхон далайн бүсийн санхүүгийн зах зээлд нөлөөлж буй чиг хандлага, байгаль орчин, нийгэм, засаглалын гол асуудлуудын талаар ойлголт өгч эрчим хүч, дэд бүтцийн салбарт тулгарч буй сорилт, боломжуудын талаар илтгэл хэлэлцүүлнэ.
Семинар 2023 оны 4 дүгээр сарын 20-ны 09-18 цагийн хооронд Шангрилла Улаанбаатар зочид буудлын “Парис Бээжин” хурлын өрөөнд болно.