2013 оны 12 дугаар сарын 16
Хуульчдын холбоо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан чиг үүргээ Чиг үүргийн болон сайн дурын хороодоор дамжуулан хэрэгжүүлэх учиртай.
Хуулийн энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор Хуульчдын холбооны зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлаар чиг үүргийн хороодыг байгуулж, даргыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороог байгуулж даргаар ньхуульч, шүүгч О.Номуулинг, Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороог байгуулж даргаар ньхуульч, өмгөөлөгч Ц.Цэлмэгийг, Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороог байгуулж даргаар ньхуульч, өмгөөлөгч Ж.Эрдэнэбулганыг, Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих хороог байгуулж даргаар ньхуульч, профессор Б.Амарсанааг, Хуульчдын эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах хороог байгуулж даргаар ньхуульч, өмгөөлөгч Ж.Ариунааг тус тус томиллоо.
Мөн тус өдрийн хурлаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж чадаагүй гэх үндэслэлээр Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс шилжүүлсэн болон Хуульчдын холбоонд нэр бүхий иргэдээс гаргасан өргөдөл хүсэлтийг хэлэлцэж, хуульчдаас дахин өргөдөл авах ажиллагааг нэгдсэн журмаар зохион байгуулж, нэг мөр эцэслэн шийдвэрлүүлэхээр хэлэлцэх хойшлуулжээ. Түүнчлэн Хуульчдын холбооны 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төсөл, "Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны журам", "Хуульчдын холбооны зөвлөл, Хяналтын зөвлөл, чиг үүргийн хороо, Холбооноос байгуулсан комиссын гишүүдэд урамшуулал олгох журам", "Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам", "Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журмыг дагаж мөрдөх журам", "Монголын Хуульчдын холбооны бэлгэ тэмдгийн журам"-ын зэргийг хэлэлцэж, баталлаа.