2013 оны 11 дүгээр сарын 13
Монголын Хуульчдын холбооны Хяналтын зөвлөл 2013 оны 11 дүгээр сарын 13-нд анхдугаар хурлаа хийлээ.
Хурлаар Монголын Хуульчдын холбооны дүрмийн 7.2 дугаар зүйлийн 2-д “Хяналтын зөвлөл нь даргатай ба түүнийг нийт гишүүдийн дотроос олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар томилно” гэж заасны дагуу нийт гишүүдийн дотроос Хяналтын зөвлөлийн даргыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хуульч, өмгөөлөгч Ч.Зоригбаатарыг тус зөвлөлийн даргаар томилов.
Холбооны хяналтын зөвлөл нь Хуульчдын холбооны эд хөрөнгийн хуримтлал, зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй хяналтын бүтэц юм.