2013 оны 11 дүгээр сарын 04
Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн ээлжит хурал 2013 оны 11 дүгээр сарын 02-нд болж, хурлаар тус холбооны Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж, Монголын Хуульчдын холбооны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тухай журам"-ыгхэлэлцэн батлав.
Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд Г.Буяннэмэх /Дүүргийн Эрүүгийн хэргийн 1 дүгээр шүүхийн шүүгч/, С.Мөнхжаргал, /Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч/, Д.Энхтөр/Чингэлтэй дүүргийн прокурор/, Ч.Зоригтбаатар /Өмгөөлөгчдийн хорооны гишүүн, өмгөөлөгч/; Ж.Эрдэнэбилэг /Өмгөөлөгчдийн хорооны гишүүн, өмгөөлөгч/ нар нэр дэвшин сонгогджээ.
Мөн тус өдрийн хурлаар "Хуульчийн тангараг өргөх журам ёслолын журам"-ын төслийг хэлэлцэн батлаж, Хуульчийн тангараг өргөх ёслолын өдрийн товыг 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр /Ардчилсан Үндсэн хууль батлагдсан өдөр/-өөр тогтоов.