Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаадах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуульчийн нэр хүндийг өндөрт өргөн ажилласан Монголын Хуульчдын холбооны гишүүн зарим хуульчийг шагнасныг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Тамгын газрын дарга Ш.Жолбарс нар өчигдөр гардуулан өгч, баяр хүргэлээ. Тодруулбал, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр хуульч Сүхтөмөрийн Санчир, Энхбатын Цолмончимэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр хуульч Батхоролын Ургамалцэцэг, Монголын Хуульчдын холбооны Хүндэт тэмдгээр Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Доржийн Сарантуяа, Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Цэнджавын Амарсанаа нар шагнагдсан юм.
Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг үргэлж дэмжиж, хамтран ажилладаг эрхэм хуульчдадаа талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилтын дээдийг хүсье.