Монголын Хуульчдын холбоо нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үйл ажиллагааны хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.
Энэ удаагийн зөвлөгөө өгөх өдөрт дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газар хамтран иргэдэд хялбар ажиллагааны тойргийн шүүхийн талаар мэдээлэл зөвлөгөө өгөх юм.
🗓️Хэзээ: 2025.03.19-ний өдрийн 09:00-16:00 цагт
🏢Хаана:Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд /Драгон, Мишээл, Дүнжингарав, Баянхошуу, Сэлбэ, Хорооллын эцсийн E-март/
•📞Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар зөвлөгөө өгнө.
Иргэн Та өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай.