Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх заалт, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/254 дүгээр тушаалаар баталсан “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам”-ын 2.2 дахь заалтын дагуу захиалагч үнэлгээний хорооны хараат бус гишүүн ажиллуулахыг хууль, жумын дагуу зохицуулсан.
Монголын Хуульчдын холбоонд төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудаас хандаж үнэлгээний хорооны хараат бус гишүүнд холбооны гишүүн хуульчдаас шаардлага хангасан хуульчдын мэдээллийг ирүүлэх хүсэлт ирдэг билээ.
Иймд Худалдан авах ажиллагааны А3 сертификат эзэмшигч хуульчид https://forms.gle/6LPTHf3F6JZbFQrH9 холбоосоор орж судалгаанд хамрагдана уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 70116364 /6/-аар тодруулах боломжтой.