XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хуульчийн нэр хүндийг өндөрт өргөн ажилласан Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид болон Тамгын газрын ажилтнуудыг төрийн дээд шагнал, хууль зүйн салбар болон Хуульчдын холбооны Хүндэт тэмдгээр шагнасныг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Тамгын газрын дарга Ш.Жолбарс нар өнөөдөр (2025.02.28) гардуулан өгч, баяр хүргэлээ. Тодруулбал,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, шүүгч Төмөрбаатарын Өсөхбаяр, хуульч Довдонгийн Цэндсүрэн, Алтан гадас одонгоор Тамгын газрын ахмад ажилтан(сантехникч) Дамбарагчаагийн Ренчиндорж, Хөдөлмөрийн хүндэт медалиар Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн Төртогтохын Наранцогт, хуульч Дангаагийн Нямбат, хуульч Хүрэлбаатарын Ундрах-Оргил, хуульч Төмөрмөнхийн Галбадрах, Тамгын газрын ахлах мэргэжилтэн Жаргалсайханы Бариаширсүрэн, Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтэн Бямбадоржийн Аззаяа, жолооч Сайнхишигийн Чинзориг, УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн харуул, хамгаалалтын ажилтан Баасанхүүгийн Эрдэнэбаяр, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн Даваасүрэнгийн Түмэнжаргал, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн Энхтөрийн Сугар-Эрдэнэ, хуульч Цогтсайханы Эрдэнэбат, хуульч Ганзоригийн Содбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг” хуульч Пүрэвсүрэнгийн Алтанчимэг, хуульч Батхоролын Ургамалцэцэг нар шагнагдлаа.
Мөн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 70 дугаар тушаалаар Монголын Хуульчдын холбооны Хүндэт тэмдгээр Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Доржийн Энхтөр, Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга, ахлах прокурор Доржийн Сарантуяа, Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Чойжанцангийн Энхтуяа, Зөвлөлийн гишүүн Болдын Оюу-Эрдэнэ, Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Цэнджавын Амарсанаа, хуульч Батсайханы Зоригтбаатар, хуульч Базарын Адалбек, хуульч Ганбатын Оргил, хуульч Өлзийбатын Мөнхтуяа нарыг тус тус шагналаа.
Могой жилийн босгон дээр төрийн болон салбарын шагналаар шагнагдсан эрхэм хуульчдадаа баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!