Засгийн газрын хяналт хэрэгжүүлэхтэй холбоотой тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, энэ төрлийн үйл ажиллагаанд хуульчдын оролцоог нэмэгдүүлэх, төрийн байгууллагын ажилтнуудын эрх зүйн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас Монголын Хуульчдын холбоонд хамтран ажиллах санал ирүүлсэн.
Энэхүү хүсэлтийн дагуу өнөөдөр Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр нар уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын зүгээс санамж бичиг байгуулан хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хуулийн үр нөлөө, хэрэгжилтийн талаар судалгаа хийх, хамтарсан хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Тус уулзалтад Монголын Хуульчдын холбооны Тамгын Газрын дарга Ш.Жолбарс, Зөвлөлийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.Оросоо, С.Эрдэнэсувд, Г.Халиун, Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Баттогтох болон Хяналт хэрэгжүүлэх газрын Хуулийн багийн ахлах зөвлөх Б.Аз, Менежментийн багийн Ахлах менежер Г.Бүүвэйхүү болон бусад албаны хүмүүс оролцсон.